CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

БНХАУ-ын Элчин сайдыг Чөлөөлөх дайны ялалтын ойн медалиар шагнав

01-11-2016 19:58

 

МУ-ын Энх тайван найрамдлын байгууллагын Ерөнхийлөгч Д. Загджав
Элчин сайд Шин Хайминд шагнал гардуулав

МУ-ын Энх тайван найрамдлын байгууллагын Ерөнхийлөгч Д. Загджав 1-р сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймшинтай уулзсан бөгөөд Хятад Монгол хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Элчин сайд Шин Хаймин, Элчин зөвлөх Ян Чиндүн, Цэргийн атташе, ахлах хурандаа Бао Юйхай нарыг 1945 оны Чөлөөлөх дайн буюу Японы түрэмгийллийн эсрэг дайны ялалтын түүхт 70 жилийн ойн медалиар шагнав.

Хоёр тал халуун дотноор уулзаж ярилцав

Элчин сайд Шин Хаймин, өнгөрсөн оны 9-р сарын 3-ны өдөр болсон Японы түрэмгийллийн эсрэг дайны ялалтын түүхт 70 жилийн ойг тэмдэглэх ёслолын ажиллагаанд МУ-ын Ерөнхийлөгч оролцсон бөгөөд МУ-ын БХ-ын сайд, ЗХЖШ-ын дарга нар болон зэвсэгт хүчний бие бүрэлдхүүн тусгайлан очиж ялалтын парадад оролцсон явдал нь Хятадын талд Монголын талын үзүүлсэн маш их дэмжлэг юм. Бид үүнд баярлан талархаж байна гэлээ.

МУ-ын Энх тайван найрамдлын байгууллагын Ерөнхийлөгч Д. Загджав Элчин зөвлөх Ян Чиндүнд шагнал гардуулав

МУ-ын Энх тайван найрамдлын байгууллагын Ерөнхийлөгч Д. Загджав Элчин зөвлөх Ян Чиндүнд шагнал гардуулав

Хоёр талын харилцаа хамтын ажиллагаагаа цаашид улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх болно гэж хоёр тал санал нэгтэй илэрхийлсэн байна. \ ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн \

 МУ-ын Энх тайван найрамдлын байгууллагын Ерөнхийлөгч Д. Загджав Цэргийн атташе, ахлах хурандаа Бао Юйхайд шагнал гардуулав

МУ-ын Энх тайван найрамдлын байгууллагын Ерөнхийлөгч Д. Загджав Цэргийн атташе, ахлах хурандаа Бао Юйхайд шагнал гардуулав







 


 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100