CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Буянт цагаан сараа тэмдэглэх уламжлалт соёлын арга хэмжээ зохион байгуулна

01-08-2016 11:21

 

6-нд Бээжин хотноо, "Хаврын баяр, тахимдуу ёсон" сэдвээр 2016 оны буянт цагаан сараа тэмдэглэх уламжлалт соёлын арга хэмжээ зохион байгуулах асуудлаар АТИХ-ын ордонд хэвлэлийн бага хурал болов.

Тус хуралд, Төв хорооны суртал ухуулгын хэлтэс, соёлын яам, үндэстний цөөнхийн хэрэг эрхлэх хороо зэрэг холбогдох байгууллагын 100 гаруй төлөөлөгч оролцлоо.

2016 оны цагаан сараа угтан, баярын амралтын соёлын амьдралыг баяжуулахын төлөө Хятадын уламжлалт соёлын нийгэмлэг болон Дүнфан Хятад соёл урлагийн хамтлаг зэрэг байгууллага хамтран 2016 оны буянт цагаан сараа тэмдэглэх уламжлалт соёлын арга хэмжээг 1-р сарын 26-нд УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны ёслолын ордонд зохион явуулна гэж тус хурлаас мэдэгдлээ.

Хятадын уламжлалт соёлын нийгэмлэгийн дарга хатагтай Ян Лили хэлэхдээ, энэ удаагийн концертыг "Хаврын баяр, тахимдуу ёсон" сэдвээр зохион байгуулж байгаа нь ачлал тахимдуу ёсон, албан журмын өршөөл хайрыг дэлгэрүүлж, уламжлал болон орчин үеийн хөгжлийг уялдуулж, бүх Хятадын ард түмэнд албан журмын хайр халамж, ачлал тахимдуу ёсон, цаг эриний шинэ хэв соёл, чин сэтгэлийн яруу дуулал зэргийг харуулах зорилготой юм гэжээ. \Ц\

 

 

 


 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100