CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Эрүүл мэнд, боловсрол

Хүсэл тэмүүллийнхээ төлөө тэмцэж буй залуучууд

01-07-2016 17:46

 

Шаньши мужийн урлагийн дээд сургуулийн 2016 оны элсэлтийн шалгалт эхэлж, тус сургуульд суралцах хүсэл сонирхолдоо хөтлөгдсөн залуус бэлтгэлээ хангаж эхэллээ. Энэ өдрүүдэд сэтгүүлч Тай Юань урлагийн чиглэлийн сургалтын төвүүдэд очиж, залуучууд хүсэл тэмүүлэлийнхээ төлөө хэрхэн бэлтгэж буйг сурвалжлан, гэрэл зурагт буулгасан байна.

Тэд өглөөний 06 цагаас шалгалтандаа бэлтгэж үдшийн 9 цаг орчимд сая амарч байна. Урлаг, уран сайхны олон чиглэлээр суралцах сонирхолтой сурагчид ийнхүү мэрийн чармайж байна...

Тай Юань хотын урлагийн сургуулийн хуучин захирал Жөү Шиньюе: Урлагийн сургуульд орох гэсэн “халуурал” нэг хэсэг их хүчтэй байсан. Тухайлбал 2006 онд манай сургууль 40 мянган сурагч элсүүлж байсан бол энэ жил 20 мянга болж тавин хувиар буурсан. Ер нь манай сургууль шинээр элсэгчдийн тоогоо багассгасан. Үүнээс харахад “Чадвар чанарыг чухалчлах” байдал өдөр ирэх тусам тодорхой болж байна гэв.


Н. Пүрэв орчуулав.

 

 

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100