CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Хятадын кино телевизийн уран бүтээлүүд дэлхийд хүртээмжтэй байна

01-04-2016 17:13

 

Хятадын радио, кино, телевизийн уран бүтээлийн арилжааны төвийн дарга Ма Рүньшэн саяхан мэдэгдэл гаргаж, Хятадын кино, телевизийн уран бүтээлүүд улам л дэлхийд хүртээмжтэй болж буйг дагалдан, Хятадын соёл дэлхийд хурдтай танигдаж, олон улс дахь Хятадын нэр нөлөө улам өргөжлөө гэж хэлсэн байна.

 
Дотоодын үзэгчдийн таашаалыг ихээхэн татсан "Хятад хоолны соёл" хэмээх хоол хүнсний баримтат киног 100 гаруй улс орон газар нутгийнхан сонирхон үзээд, зарим нь бүр зурагтаас үзсэн тэдгээр амттанг амтлах зорилгоор тусгайлан Хятадад ирсэн нь олон бий. Ингэснээр "Хятад хоолны соёл" , "Хааны ордон", "Цай-модны нэгээхэн навчны тууль" зэрэг уран бүтээлүүд нь Хятадын нэрийн хуудас болж дэлхийд танигджээ.

 
Ялангуяа "Бэрээдийн жаргалтай эрин цаг", "Мү овогтны мандаж буурсан түүх" зэрэг кино гадаадын үзэгчдийн дунд "Хятадын шохоорхол"-г буй болгож, "Баавгайн аюул" хүүхэлдэйн киног Волт Диснейн сувгаар үзүүлдэг болжээ.
\Ц\

 

 

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100