CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Шинэ оны эхний өдөр дэлхийн хүн ам 7.3 тэрбум болно

12-31-2015 13:18

 

   АНУ-ын Хүн амын тооллогын товчооноос  2016 оны нэгдүгээр 1-нд дэлхийн хүн ам бараг 7.3 тэрбум хүрнэ гэж мэдээлснийг “РИА Новости” мэдээлжээ.
   Шинэ оны эхний өдрийн байдлаар дэлхийн хүн ам нэг жилийн хугацаанд 78 саяар буюу 1.08 хувиар өссөний үр дүнд 7 тэрбум 295 сая 889 мянга 256 болохыг урьдчилан таамагласан байна.
   АНУ-ын хувьд хүн ам нь нэг жилийн хугацаанд 2.47 саяар буюу 0.77 хувиар өсч, 322 сая 762 мянга болох юм байна. 2010 онд хамгийн сүүлд явуулсан хүн амын тооллогоос хойш Америкийн оршин суугчдын тоо 14 сая орчмоор өсчээ.
   Хятад улс хүн амын тоо (1.367 тэрбум)-гоор дэлхийд тэргүүлж, араас нь Энэтхэг (1.252 тэрбум), АНУ, Индонез, Бразил, Пакистан, Нигери, Бангладеш улс орж байна. ОХУ 142.423 сая хүн амаараа есдүгээрm бичигдсэн бол Япон 10 дугаарт бичигдсэн байна.

 

 

 

 

 



Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100