CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Эрүүл мэнд, боловсрол

Номонд дурлагч оюутан

12-28-2015 14:51

 

Оюутны дотуур байран дахь өрөөндөө 5000 ширхэг номтой Ли Шибай Хятадын Юүньнань мужийн багшийн их сургуулийн магистрын 2-р дамжаанд сурдаг.  Тэрээр “Би ном унших дуртай. Их сургууль төгсөх үедээ 1500 ширхэг номоо гэртээ хүргэж орхисон. Тэдгээрийг оруулж тооцвол нийтдээ 6500 ширхэг ном цуглуулжээ. 2-р курс байхаасаа ном цуглуулж уншиж эхэлсэн. Эдгээр номыг шагналын болон ажил хийж олсон мөнгөөрөө худалдан авсан” гэж сэтгүүлчдэд ярьжээ
 Ли Шибай Уран зохиол, түүх, философи, урлаг, нийгэм судлал зэрэг олон төрлийн ном цуглуулдаг бөгөөд өрөөний сул зай бүрийг ашиглаж, дэрэн дээрээ хүртэл ном тавьсан нь сэтгүүлчийн авсан зургаас илт харагдана.
                                                                              Орчуулсан Н.Пүрэв  

 

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100