CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

2015 оны Хятад, Монголын харилцааны 10 чухал мэдээг нийтлэв

12-23-2015 16:14

 

Хятадаас Монгол улсад суугаа элчин сайдын яам саяхан 2015 оны Хятад, Монголын харилцааны 10 чухал мэдээг нийтлэв.

Нэг. МУ-ын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Хятадад төрийн айлчлал хийлээ.

Ши Жиньпин даргын урилгаар 11-р сарын 9-11-нд МУ-ын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Хятад улсад төрийн айлчлал хийв. Айлчлалын үеэр Хятад улсын дарга Ши Жиньпин ерөнхийлөгч Элбэгдоржтой хэлэлцээ хийж, Хятадын ерөнхий сайд Ли Кэчян, БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Жан Дэжян нар ерөнхийлөгч Элбэгдоржтой тус тус уулзсан байна. Хоёр орны удирдагчид Хятад, Монголын стратегийн түншлэлийн бүх талын харилцааг тасралтгүй гүнзгийрүүлэн хөгжүүлэх асуудлаар санал бодлоо солилцон, чухал чухал нийтлэг ойлголтод хүрлээ. Хоёр тал "Хятад, Монголын стратегийн түншлэлийн бүх талын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай БНХАУ, МУ-ын хамтарсан мэдэгдэл" нийтэлж, хамтын ажиллагааны олон чухал баримт бичигт гарын үсэг зурсан байна.

Хоёр. МУ-ын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Хятад улсад ирж, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон фашизмын эсрэг дэлхийн дайны ялалтын түүхт 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцов.

9-р сарын 2-5-нд Ши Жиньпин даргын урилгаар МУ-ын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Хятад улсад ирж, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон фашизмын эсрэг дэлхийн дайны ялалтын түүхт 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцсон байна. Ши Жиньпин дарга 3-нд Ардын Их Хурлын Ордонд ерөнхийлөгч Элбэгдоржтой уулзаж, Байнгын Хорооны дарга Жан Дэжян Элбэгдоржтой уулзсан бөгөөд түүнийг хүндэтгэн зочилж, Хятад, Монголын харилцааны хөгжлийг гүнзгийрүүлэх асуудлаар санал бодлоо солилцов. МУ-ын армийн төлөөлөгчид парадад оролцсон байна.

Гурав. Хятад, Монгол, Орос 3 орны төрийн тэргүүн нарын 2 дахь уулзалт болов.

7-р сарын 9-нд Ши Жиньпин дарга Оросын Уфад МУ-ын ерөнхийлөгч Цахиагийн Элбэдорж, Оросын ерөнхийлөгч Владимр Путинтай 3 орны төрийн тэргүүн нарын 2 дахь уулзалт хийлээ. 3 орны төрийн тэргүүн нар Торгоны замын эдийн засгийн бүсийн тухай Хятадын талын санаачилга, "Талын зам"-ын тухай Монголын талын санаачилга, Евроазийн ачаа тээврийн их замын тухай Оросын талын санаачилгыг холбохтой холбогдуулан чухал нийтлэг ойлголтод хүрсэн бөгөөд "Хятад, Орос, Монгол 3 талын хамтын ажиллагааны дунд хугацааны замын зураг төлөвлөгөө"-г батлан зөвшөөрч, "Хятад, Орос, Монголын эдийн засгийн хонгилын төлөвлөгөөний хөтөлбөрийг боловсруулан тогтоох тухай ойлголцлын меморандум" зэрэг чухал баримт бичгүүдэд гарын үсэг зуржээ.

Дөрөв. Хятад, Монголын анхдугаар яармаг амжилттай боллоо.

Ши Жиньпин даргын Монголд хийсэн айлчлалын үр дүнг хэрэгжүүлэхийн тулд 10-р сарын 23-27-нд Хятад, Монголын анхдугаар яармаг Хөх хотод болж, Ши Жиньпин дарга болон ерөнхийлөгч Элбэгдорж нар тус тус баярын захидал илгээж, Хятадын ерөнхий сайдын орлогч Лю Яньдүн, Монгол улсын шадар сайд Оюунбаатар нар оролцлоо. Энэ яармаг бол Хятад, Монгол хоёр орны зохион байгуулж буй олон улсын хэмжээний анхны яармаг болно. Энэ нь нэг бүс нэг замын байгуулалтыг бүх талаар ахиулж, хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагааг ахиулахад чухал ач холбогдолтой юм.

Тав. Шин Хаймин шинэ элчин сайд боллоо.

8-р сарын 22-ны өдөр БНХАУ-аас Монгол улсад суугаа 16 дахь онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин Улаанбаатарт хүрэлцэн очиж ажлаа авлаа. 8-р сарын 25-ны өдөр элчин сайд Шин Хаймин Монгол улсын Төрийн Ордонд Монгол улсын ерөнхийлөгч Элбэгдоржид итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа, Элбэгдорж элчин сайд Шин Хайминийг хүлээн авч уулзан, хоёр тал Хятад, Монголын стратегийн иж бүрэн харилцааг цаашид хөгжүүлэх талаар санал солилцлоо.

Зургаа. БХАТИХ-ын Байнгын Хорооны дэд дарга Янь Жүньчи Монгол улсад айлчилж, Хятад, Монголын хууль тогтоох байгууллагын тогтмол хугацааны солилцооны механизмыг эхлүүллээ.

Ши Жиньпин даргын Монголд хийсэн айлчлалын үр дүнг хэрэгжүүлэхийн тулд 11-р сарын 23-25-нд БХАТИХ-ын Байнгын Хорооны дэд дарга Янь Жүньчи Монгол улсад айлчилж, Хятад, Монголын хууль тогтоох байгууллагын тогтмол хугацааны солилцооны механизмыг эхлүүллээ. Айлчлалын хугацаанд тэрээр Монгол улсын Их Хурлын дарга З.Энхболд, Монгол улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Монгол улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд нартай тус тус уулзаж, Хятад, Монголын хууль тогтоох байгууллага хоорондын тогтмол хугацааны солилцооны механизмын хуралд оролцсон юм.

Долоо.Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд БХЯ-ны сайд Чан Ваньчуань Монголд айлчлав.

10-р сарын 8-10-нд Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд БХЯ-ны сайд Чан Ваньчуань Монгол улсад найрсаг айлчлал хийж, Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ерөнхий сайд Ч.Сайханбилэг нартай уулзаж, Монголын БХЯ-ны сайд Цолмонтой хэлэлцээ хийжээ.

Найм.Монгол улсын Их Хурлын дарга З.Энхболд Хятадад ирж торгоны замын асуудлаарх Азийн улс төрийн намуудын хуралд оролцжээ.

10-р сарын 14-16-нд Монголын Ардчилсан намын дарга, Улсын Их Хурлын дарга З.Энхболд Хятадад ирж торгоны замын асуудлаарх Азийн төрийн намуудын хуралд оролцов. 15-нд Ши Жиньпин дарга З.Энхболд дарга нарын зэрэг гадаадын зочдыг хүлээн авч уулзжээ. 16-нд, БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Жан Дэжян З.Энхболдыг хүлээн авч уулзав.

Ес.Монгол улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэг зуны Давосын чуулганд оролцов.

9-р сарын 9-11-нд Монгол улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хятадын Далянь хотод болсон Дэлхийн эдийн засгийн чуулганы 2015 оны шинэ Лидерүүдийн хурал буюу зуны Давосын 9-р чуулганд оролцов. 10-нд, ерөнхий сайд Ли Кэчян Ч.Сайханбилэгийг хүлээн авч уулзаад, хоёр талын харилцаа, ялангуяа хоёр орны худалдаа, эдийн засгийн ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулах асуудлаар тохиролцоонд хүрчээ.

Арав.Элчин сайд Шин Хаймин Дэлхийн 2-р дайнд оролцсон МУ-ын ахмад дайчдад дурсгалын одон гардуулжээ.

9-р сарын 28-нд, элчин сайд Шин Хаймин Хятадын засгийн газрын нэрийн өмнөөс Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний ялалтын 70 жилийн ойн дурсгалын одонг Дэлхийн 2-р дайнд оролцсон МУ-ын 5 ахмад дайчдад тус тус гардуулж, тус дайнд тэдний гавьяа зүтгэл гаргасныг үнэлэн сайшаажээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100