CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Дэлбэрэлтийн улмаас 17 хүн эндэж, 55 хүн шархдав

12-15-2015 16:42

 

 

 3-нд Пакистаны хэвлэлийнхэний мэдээлснээр, тус улсын баруун хойд нутгийн нэг захад мөн өдөр дэлбэрэлт болж ойролцоогоор 17 хүн амь үрэгдэж, 55 хүн шархадсан байна гэжээ.

 Эх сурвалжийн мэдээлснээр, дэлбэрэлт Афганистаны хилийн нутгийн ойролцоох Парачинаре суурины захад гарчээ. Тухайн үед яг үд болж байсан тул захад олон хүн байсан гэнэ.

 Тэсрэх бодисыг захын хуучин барааны дэлгүүрт байрлуулж, дараа нь удирдлагаар дэлбэлсэн гэж мэргэжилтүүд урьдчилан төсөөлж байна.

Бэртэж шархадсан хүмүүсийг ойролцоох эмнэлэгт хүргэн эмчилж байна. Хүнд шархадсан хэсэг хүнийг баруун хойд нутгийн Пешавар хотын эмнэлэгт хүргэн эмчилж байна. Амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй байна. \Ренчинсоо\

 

 

 

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100