CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

АНЭУ-ын хунтайж Хятадад айлчлав

12-15-2015 13:18

 

 

АНЭУ-ын хунтайж Мохаммед, Хятадад хийх айлчлалаа 14-нд албан ёсоор эхлүүлэв. Энэ өдөр Хятад улсын дарга Ши Жиньпин, дэд дарга Ли Юаньчао түүнтэй тус тус уулзав. Стратегийн түншийн харилцааны түвшнөө дээшлүүлж, найрсаг, харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ байдлыг эхлүүлэхээр хоёр тал санал нэгтэй зөвшөөрөв. Хоёр тал хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны холбогдох бичиг баримтад гарын үсэг зурж, үүгээр хоёр орны бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлсэн нь хүмүүсийн анхаарлыг татав.

14-ний орой буюу уулзалтын дараа, "Хятад-АНЭУ-ын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны сан байгуулах тухай санамж бичиг"-т гарын үсэг зурахад дарга Ши Жиньпин хийгээд хунтайж Мохаммед нар байлцав.

Эх сурвалжид тэмдэглэснээр, 14-ний үдээс өмнө, Хятад хийгээд АНЭУ 9 баримт бичигт гарын үсэг зурж, эдгээр нь эрчим хүч, дэд бүтэц, худалдаа хөрөнгө оруулалт, сансар судлал, боловсрол зэрэг хамтын ажиллагааг хамарсан байна. Дэн Ли цохон тэмдэглэхдээ, хоёр орны худалдаа бизнесийн салбарын хүмүүс харилцан үйл ажиллагаа өрнүүлэхэд тус дөхөм үзүүлэх арга хэмжээ ч багтаж байна. Тухайлбал, визгүй зорчих байдлыг улам өргөжүүлэхийн зэрэгцээ жолооны үнэмлэхээ харилцан хүлээн зөвшөөрөхөөр хоёр тал шийджээ.

Хунтайж Мохаммедийн Хятадад хийсэн энэ удаагийн айлчлалыг АНЭУ маш их анхаарсан байна. Гол гол хэвлэл бүгд энэ талаар чухалчлан мэдээлж, энэ удаагийн айлчлалаар дамжин АНЭУ болон Хятадын бодит хамтын ажиллагааг урагшлуулахыг хүссэн байна.

 

 

 


 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100