CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Эрүүл мэнд, боловсрол

Хятадын шилдэг их дээд сургуулиуд

12-09-2015 18:48

 

 

 Ү Хань Их Сургууль

Ү Хань Их Сургууль Хятадын төв нутгийн Хүбэй мужийн Ү Хань хотод байдаг. Ү Хань Их Сургууль хамгийн олон төрлийн шинжлэх ухааны чиглэлээр боловсрол олгодог их сургуулийн нэг юм. Тус сургууль харьяандаа 37 сургуультай бөгөөд гүн ухаан, эдийн засаг, хууль, боловсрол, утга зохиол, түүх, байгалийн шинжлэх ухаан, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, анагаах ухаан, менежмент зэрэг 11 төрлийн салбар ухаан, 119 мэргэжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэж байна. Одоогоор 50 мянга гаруй оюутан тус сургуульд суралцаж байгаагаас 10 мянга гаруй нь эрдмийн зэрэг цол хамгаалахаар суралцаж байна.


Ү Хань Их Сургууль гадаадын 300 гаруй эрдэмтэн, улс төрийн лидерүүдийг урьж, зочин профессороор ажиллуулан, лекц уншуулдаг. Мөн 60 гаруй улс орон, бүс нутгийн 370 их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажилладаг. Ү Хань Их Сургууль Хятадын хамгийн үзэсгэлэнтэй газар байрласан сургуулиудын нэг гэдгээрээ онцлог юм.

Сургуулийн цахим хуудас http://www.whu.edu.cn/

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100