CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Эрүүл мэнд, боловсрол

Хятадын шилдэг их дээд сургуулиуд

12-09-2015 18:48

 

 

 Бээжингийн Багшийн Их Сургууль

1902 онд байгуулагдсан Бээжингийн Багшийн Их Сургууль бол Хятадын хамгийн анхны, хамгийн нэрд гарсан багшийн их сургууль бөгөөд олон төрлийн мэргэжлийн багш бэлтгэдэг бааз юм. Бээжингийн Багшийн Их Сургууль боловсрол судлал, багш бэлтгэх, хятад хэл соёл, сэтгэл судлалын чиглэлийн 22 харьяа сургуультай. Эдгээрээс боловсрол судлал, сэтгэл судлал, сургуулийн өмнөх насны боловсролын салбарын судалгаа бүх Хятадад нэр нөлөөтэй.

Бээжингийн Багшийн Их Сургууль 3000 гаруй багш ажилтан, 20 мянга гаруй оюутан суралцагчтай. Үүнээс бакалаврын оюутан 9000, магистрант, докторант 11 мянга, 1800 гаруй гадаад оюутан юм. Сүүлийн жилүүдэд, Бээжингийн Багшийн Их Сургууль багшийн мэргэжлийн судалгаа болон бусад эрдэм шинжилгээг эрчимтэй хөгжүүлж байна. Бээжингийн Багшийн Их Сургууль боловсролын удирдлагын нөөц баялгаа гүйцэд ашиглан, ажлын байранд гарсан олон багш, боловсон хүчнийг бэлтгэл дамжаанд хамруулдаг.
 
Сургуулийн цахим хуудас http://www.bnu.edu.cn/

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100