CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Эрүүл мэнд, боловсрол

Хятадын шилдэг их дээд сургуулиуд

12-09-2015 18:48

 

 

Фүдань Их Сургууль

Хятадын аж үйлдвэр, худалдааны хамгийн том төв Шанхай хотын Фүдань Их Сургууль бол Хятадын байгалийн шинжлэх ухаанаар дагнасан нэрд гарсан их сургуулийн нэг юм. Тус сургууль хүмүүнлэг, нийгэм, байгаль, техник, удирдлага, анагаах ухаан зэрэг олон салбар шинжлэх ухааныг хамарсан бөгөөд харьяандаа гадаад хэл, хэвлэл мэдээлэл, биологи, анагаах ухаан, программ хангамж гэх мэт мэргэжлийн чиглэлийн 30 сургуультай, судалгаа шинжилгээний 300 орчим төвтэй.

Фүдань Их Сургуульд үндэсний зэрэглэлийн туршилтын 5 лаборатори, мужийн зэрэглэлээс дээших туршилтын 38 лаборатори болон судалгаа шинжилгээний бусад төв ажилладаг юм. Тус сургууль 30 мянга орчим оюутан, 5800 гаруй багш ажилтантай. Гадаадын оюутан сургах, боловсрол сургалтыг олон улсын чиглэлд хөгжүүлэх нь тус сургуулийн чухал зорилт юм. БНХАУ байгуулагдсанаас хойш хамгийн анх гадаадын оюутан элсүүлж сургасан их сургууль бол Фүдань Их сургууль юм. Одоогоор тус сургуульд дэлхийн 120 улс орон, бүс нутгаас ирсэн 7000 орчим оюутан суралцаж байна.

Сургуулийн цахим хуудас http://www.fudan.edu.cn/

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100