CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Эрүүл мэнд, боловсрол

Хятадын шилдэг их дээд сургуулиуд

12-09-2015 18:48

 

  

 Чинхуа Их Сургууль

Нийслэл Бээжинд байдаг Чинхуа Их Сургууль бол байгалийн шинжлэх ухааны чиглэлийн сургалтаараа Хятадад төдийгүй олон улсад нэрд гарсан, дээд мэргэжилтэй боловсон хүчин бэлддэг их сургууль юм. Чинхуа их сургууль харьяандаа байгалийн шинжлэх ухаан, барилга, усан аж ахуй, механик инженер, хүмүүнлэг нийгмийн шинжлэх ухаан, эдийн засгийн удирдлага, хууль зүй, дүрслэх урлаг, олон нийтийн удирдлага, хэрэглээний технологи зэрэг 19 сургууль, 56 факультеттай. Тэдгээрээс барилга, компьютер, автомашин, цөмийн физикийн салбар нь сургалтын чанар, судалгааны нэр нөлөөгөөрөө бүх улсдаа тэргүүлдэг.

Сүүлийн 20 гаруй жилд, Чинхуа Их Сургууль сургалтын цар хүрээгээ өргөтгөж, менежмент, хятад хэл, хэвлэл мэдээлэл зэрэг нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх болсон юм. Өдгөө Чинхуа Их Сургууль 10 мянга шахам багш ажилтан, 40 мянга гаруй оюутантай. Үүнээс бакалаврын оюутан 15 мянга гаруй, үлдсэн нь магистрант, докторант байна.

Сургуулийн цахим хуудас http://www.tsinghua.edu.cn

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100