CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Эрүүл мэнд, боловсрол

Хятадын шилдэг их дээд сургуулиуд

12-09-2015 18:48

 

Бээжингийн Их Сургууль

1898 онд байгуулагдсан Бээжингийн Их сургууль нь Хятадын хамгийн анхны улсын их сургууль юм. Тус сургууль нийгмийн болон байгалийн шинжлэх ухаанаар 120 шахам жил сургалт явуулсан бөгөөд судалгааны туршлага, чансаагаараа олон улсад өндөр үнэлэгддэг. Бээжингийн их сургууль хүмүүнлэг, нийгмийн болон байгалийн шинжлэх ухаан, мэдээлэл, инженер, анагаах ухаан зэрэг салбарын 5 эрдмийн зөвлөлтэй. Харьяандаа 60 сургууль, факультет, 200 гаруй судалгааны төв, сургуулийн харьяа сургалтын 18 эмнэлэгтэй.

Бээжингийн их сургуулийн хятад хэл, европ хэл, түүх, физик, биологийн салбарын эрдэм шинжилгээний судалгаа бүх Хятадад алдартай. Өдгөө тус сургуульд 15 мянга гаруй бакалаврын оюутан, 15 мянган магистрант, докторант суралцаж байна. Тус сургуульд гадаадын оюутныг ч цөөнгүй тоогоор элсүүлэн сургадаг. Бээжингийн их сургууль бол хамгийн том номын сантай их сургуулийн нэг юм. Тус номын санд нийт 6 сая гаруй ном хадгалагдаж байна.

Сургуулийн цахим хуудас http://www.pku.edu.cn

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100