CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Манжуурт олон улсын цас мөсний баяр болно

11-30-2015 15:26

 

   Энэ сарын 27-нд Бээжин хотноо Хятад, ОХУ, Монгол гурван улсын цас мөсний баяр болон гурван улсын сайхан бүсгүй шалгаруулах тэмцээний талаархи хэвлэлийн бага хурал боллоо.
   Бээжин хотын 798 урлаг урлан бүтээх төвд болсон тус хуралд Манжуур хотын удирдлага дарга нар мөн хэвлэл мэдээллийнхэн оролцсон юм.

   Энэхүү олон улсын цас мөсний баяр 1999 оны тэртээгээс өнөөдрийг хүртэл нийтдээ 16 удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд ХКН-ын төв хороо, төрийн зөвлөлөөр зөвшөөрүүлсэн өвлийн наадам юм. Наадмыг Өвөр Монголын засгийн ордон, Оросын Ар байгаль баруун хязгаар орны засгийн ордон, Монгол улсын Дорнод аймгийн захиргаатай хамтран эрхэлж, Манжуур хотын ардын засгийн ордон, Оросын Чит хотын засгийн ордон, Монгол улсын Чойбалсан хотын захиргаанаас хариуцан зохион байгуулдаг байсан юм. Харин 2014 оноос энэхүү наадмыг Хөлөнбуйр хотын жуучлалын үйлсийн бүлэглэлээс зохион байгуулж байна .
   Энэ жил Манжуур хот нь газар зүйн ашигтай байрлалдаа тулгуурлан,  17-р удаагийн Хятад, Орос, Монгол гурван улсын мөс цасны баяр мөн  Хятад Орос Монгол гурван улсын сайхан бүсгүй шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээнийг улсын “нэг зам нэг бүс” бодлоготой уялдуулан зохион байгуулж байна. Түүнчлэн “Тал нутгийн торгон замын аж ахуйн бүс”-ийг  түлхэн ахиулах, Хятад Орос Монгол гурван улсын хил дагуу нутгийн хамтын ажиллагааг сайжруулах, Манжуур хотын өвлийн улирлын аялал жуучлалын хөгжлийг нэмэгдүүлэхэд энэхүү наадмын гол зорилго оршиж байна. Манжуурт болох олон улсын цас мөсний баяраар дамжуулан өвлийн улирлын аялал жуучлалыг хөгжүүлэх тухай хэвлэлийн бага хурлын үеэр мөн ярилцжээ.

Манжуур хотын намын хорооны байнгын гишүүн , хотын засгийн ордны дэд дарга Гао Вэньхэ.

Манжуур хотын намын хорооны байнгын гишүүн , хотын засгийн ордны дэд дарга Гао Вэньхэ.

Хөлөнбуйр хотын аялал жуулчлалын компаны захирал дарга Ван Яньнянь.

Хөлөнбуйр хотын аялал жуулчлалын компаны захирал дарга Ван Яньнянь.

   Олон улсын цас мөсний баяр нь ирэх сарын 20-ны өдөр болох бөгөөд наадмын үеэр аялалын галт тэрэг зорчуулах юм байна.

 

 

          Бэлтгэсэн ССTV-гийн Монгол сүлжээний сурвалжлагч Сонор.

 

 

 

 

 

 

 

 



Editor:Н.Царс | Fuente:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100