CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Чингис хааны хөшөө дурсгалууд

11-19-2015 19:31

 

   Дэлхийн олон газарт Чингис хааны хөшөөг бид олж харж болно. Түүний сүрлэг хөшөөний өмнө зогсоход үгээр илэрхийлэхийн аргагүй мэдрэмж танд олон зүйлийг хүүрнэн өгүүлэх болно. Газар газрын урчуудийн бүтээсэн эдгээр хөшөөнөөс та их хааны цаг үе, үлгэр түүхийг мэдэрнэ.

Чингис хааны хөшөөт цогцолбор

   Монгол Улс. Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Цонжинболдог хэмээх газар орших Чингис хааны морьт хөшөө, цогцолборыг Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн билэгдэл болгон бүтээжээ. Өдгөөгөөс олон зууны тэртээ морин дээрээс Их Монгол Улсыг байгуулж, Дэлхийн олон улс гүрнүүдийг нэгтгэн захирч байсан их хааны 40 метрийн өндөртэй морьт хөшөө салхи илбэсэн тэгш өндөрлөг тал газарт сүндэрлэн байх ба хөшөөг 250 тонн ган төмрөөр бүржээ.

Чингис хааны суудалдаа заларч буй хөшөө

   Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод орших тус хөшөө нь Засгийн газрын ордны өмнө байрладаг. Түүний хоёр талд шадар хөлөг баатруудын нь морьт хөшөө мөн бий. Аливаа баяр ёслол тэмдэглэлт өдрүүдэд ард иргэд хүндэтгэл илэрхийлдэг бол гадаадын өндөр дээд хэмжээний төлөөллөгчид тус хөшөөнд мэхийн ёслодог.

Чингис хааны хүрэл хөшөө

   Англи улс. Лондон хотын төв. Хамгийн их хүн хөлхдөг хэсэгт Чингис хааны том хүрэл хөшөөг тодорхой хугацаанд байрлуулж байсан байна. 5метр өндөр их хааны тус хөшөөг ОХУ-ын Буриадын улсын уран барималч Даши Намдаков урлан бүтээсэн юм. Тэрээр энэ хөшөөг урлахдаа түүхэн, хувь хүн гэдэг талаас нь бүтээгээгүй. Тэнгэрээс бууж ирж буй бурхан мэтээр дүрсэлсэн. Түүний морийг үлгэр домгийн юм шигээр бүтээсэн. Баатар эр нь жирийн хүн биш бурхан гэж бодож урласан гэж хэлж байжээ. Тус хөшөөг өнгөрсөн онд Монгол улс худалдан авсан байдаг бөгөөд одоогоор тодорхой газар байрлуулаагүй юм байна.

Шиньжяний Чингис хааны морьт хөшөө

   Хятад улс. Шиньжяний Дөрвөлжин хотод байх Чингис хааны хүрэл хөшөө нь жаргах нарны туяанд буурал түүхийн улбаагаар гялалзана. Ази Европийг дамнасан Монгол эзэнт гүрний их цэрэг үүгээр өнгөрсөнийг илтгэж энэхүү хөшөө энд ихэмсэгээр сүндэрлэнэ.

Гирин мужид байх Чингис хааны босоо хөшөө

   Хятад улсын Гирин мужид дэлхийд хамгийн өндөрт тооцогдох Чингис хааны босоо хөшөө байдаг. Тус газрын ажилтан энэхүү хөшөөний өндрийг 22 метр , өргөн нь 4 метр орчим гэж мэдээлж байжээ.

Турк улс дахь дурсгалын хөшөө

   Турк улсын Анкара хотод Чингис хааны дурсгалын хөшөө бий. Энэ хөшөөг 2006 онд Чингис хааны мэндэлсэний 800 жилийн ойд зориулан босгожээ. Тус улсад очсон гадна дотны төлөөллөгчид хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг байна.

Нум харваж буй Чингис хааны хөшөө

   Хятад улс. ӨМӨЗО-ны Шинэ барга баруун хошууны музейн өмнө Чингис хааны морин дээрээс нум сум харваж буй хөшөө сүндэрлэж байдаг.

Хянган аймаг. Чингисийн хөшөө

   Хятад улс ӨМӨЗО-ны Хянган аймгийн Улаан хотод Чингис хааны сүмийн төв дунд орших гантиг чулуун дээр суурилсан 2,8 метр өндөр 2,6 тонн хүнд хөшөө бий. Чингис хааны хөшөөний энэхүү хөшөөг хүрлээр цутгажээ.

Цасаар бүтээсэн Чингис хааны хөшөө

   Хятад улс. ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Хайлаарт болсон мөсны баяраар цасаар урласан Чингис хааны хөшөө олны сонирхолыг ихэд татжээ. Энэ нь Чингис хааны хөшөөг цасаар барьсан анхны тохиолдол гэж хэлж болно.

Уулын оргил дахь Их хааны хөшөө

   Хятад улсын ӨМӨЗО-ны Жирэм аймаг. Хуйлын голд орших Чингис хааны хөшөөт цогцолбор. Хөшөөний өндөр 50 метр бөгөөд цогцолбор нь уулын ам, чонын зам, цэргийн жагсаал, монгол хаад гэх 4 хэсгээс бүрддэг.

Элсээр урласан Чингис хааны хөшөө

   БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуурын Үүхайд элсээр бүтээсэн Чингис хааны хөшөө бий. Магадгүй элсээр урласан энэ бүтээл нь дахин давтагдашгүй байж мэднэ.

Чингис хааны хөшөөт музей

   Хятад улс. Баяннуур аймгийн Үүхайд байх их хөшөө. Далайн түвшнээс дээш 1805 метрт орших Гандар уулын ноён оргилд Чингис хааны энэ хөшөө сүндэрлэдэг. Хөшөөний дотор түүхийн музей байрладаг бөгөөд газраас ил гарсан хэсэг бүхэлдээ Чингис хааны хөшөөнөөс бүтнэ.

Элсэн дундах Чингис хааны хөшөө

   Хятад улс ӨМӨЗО-ны Алшаа аймгийн Баданжириньд элсэнд Чингис хааны хөшөө байдаг.

Ордос дахь Чингис хааны хөшөө

 Хятад улс. Ордос хотын эзэн хороо хошуунд байх Их хааны онгон дахь Чингис хааны хөшөө

Морьт цэргүүдтэй Чингис хааны хөшөө

   Хятад улс. ӨМӨЗО-ны Ордос хотын өндөр хөгжилтэй газар болох Хияа багш тойрогт орших уудам талбайд морьт цэргүүдийнх хамт бүтээсэн Чингис хааны хөшөө байдаг.

Туг сүлдтэйгээ Чингис хааны хөшөө

 Хятад улс. Өвөр Монголын их сургуулийн хүрээнд байх Чингис хааны морьт хөшөө.

Чингисийн морьт хөшөө

Хятад улс. ӨМӨЗО-ны Хөх-хотын Чингисийн өргөн чөлөөнд орших Чингис хааны морьт хөшөө.

 

 

                                                                                                             Орчуулсан С. Бүрэнбаяр

 

 

 

 

 


 



Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100