CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Ханз үсгийн тухай өгүүлэх нь

11-10-2015 16:30

 

   Хятад үсэг буюу ханз нь хамгийн эртний бичиг үсэг.  Мөн хэрэглэж байгаа хүний тоогоороо дэлхийд тэргүүлдэг. Ханз үсэг нь 10 мянга орчим байдгаас өдөр тутмын хэрэглээнд 3000 орчим нь хэрэглэгддэг байна. Үүнээс харахад бүх ханз үсгийг тогтоож, хэрэглээндээ нэвтрүүлэх нь тийм ч амар зүйл биш юм. Хятадад ханз үсэг бий болсон нь хөрш орнуудад нь зохих хэмжээгээр нөлөөлсөн. Тухайлбал Япон, Вьетнам, Солонгосын үсэг бичиг нь ханз үсэгт тулгуурлан зохиогдсон юм.
   Ханзын үүсэл гарлын тухай Хятад иргэдийн дунд олон сайхан үлгэр домог байдаг. Үүний нэг нь Цан шэй гэх хүнтэй холбоотой домог яриа юм. Эрт цагт тэрээр араатан, жигүүртний шороон дээгүүр алхсан мөрийг нягтлан шинжиж, улмаар үсэг бичиг үүдэн зохиох санаа төрж, улмаар Хятадын хамгийн анхны дүрст үсэг бий болсон гэж яригддаг. Хожим Хятадын археологчид Шань дүн мужийн Жүй шяний Лин ян хэ голын орчимд илрүүлсэн бунхнаас их хэмжээний бичиг дурсгалын зүйл илрүүлсэн бөгөөд, зарим шаазан цөгцөн дээр дүрст үсэг бичигдсэн байжээ.

   Археологичид мөн Бань Пөгийн болон бусад эртний буурь тууринаас 6000 жилийн тэртээх эртний хятадын соёл иргэншлийн олдвор болох үсэг бичгийг илрүүлсэн байна. Уг бичиг 50 гаруй үсэгтэй бөгөөд тэр нь зохих эрэмбэ дараалал, жам ёстой элдэв зураасууд байжээ. Тиймээс судлаачид эдгээрийг ханз үсгийн эх үүсвэр гэж үзсэн байна. Тодруулбал 6000 мянган жилийн тэртээгээс Хятад ханз үсгийг түүхийг тоолж болно. Улмаар ханз үсэг нь МЭӨ 16-р зууны үеийн Шан улсын үед бий болсон гэж судлаачид үздэг. Шан улсын эхэн үед хятадын соёл иргэншил нэлээд өндөр түвшин хөгжиж байсан байна. Ясан дээр тэмдэглэгдсэн ханз бичиг нь үүний нэг илрэл юм. 
   Өнөөдрийн байдлаар архелогич 160 гаруй мянган ясан бичиг илрүүлсэн байдаг. Эдгээрийг судалсаны үндсэн дээр 4000 гаруй төрлийн дүрс үсэг байгааг тогтоосон ч 3000 гаруйг нь л нарийвчлан судалжээ. Гэхдээ эрдэмтэд 1000 гаруй үсгэн дээр санал нэгдэж, бусдыг нь хараахан тайлбарлаж чадаагүй байна. Хэдий тийм боловч энэ 1000 гаруй үсгээр тухайн үеийн улс төр, эдийн засаг, соёлын амьдралыг танин мэдэж чаджээ. 

   Ясан бичиг нь боловсронгуй тогтолцоотой үсэг бичиг байсан учраас хожмын ханз үсгийн үндэс болсон гэж эрдэмтэд үздэг. Ясан бичгээс хойш ханз үсэг нь  гуулин дээр сийлсэн бичиг, нарийн тулгууран (гор) бичиг, завсрын бичиг, хичээнгүй бичиг гэхчилэн хөгжлийн тодорхой үе шатыг туулж энэ үед иржээ. Ерөнхийд нь авч хэлбэл, хичээнгүй үсэг нь бий болсноос хойш ханз үсэг дөрвөлжин дүрстэй болон тогтворжиж, 1000 гаруй жилийн турш ханз үсгийн баримжаа бичлэг хэмээгдсээр ирсэн юм. Ханз нь дөрвөлжин үсэг. Галигаар бичигдсэн үсэг биш юм. Үсэг болгоныг бичихэд тогтсон жам гэж байдаггүй юм байна. Ханзыг хүмүүст зөв таниулан зөв дуудуулахын тулд, Хятадын засгийн газар 1958 онд “Хятад хэлний авиаг тэмдэглэх цагаан толгой”-г албан ёсоор нийтэлсэн байна. Уг төсөл нь хятад хэлний төв аялгуун дээр тулгуурлан ханзыг латинаар тэмдэглэсэн юм. Уг дүрэм нь нэг ёсондоо дуудлагыг тэмдэглэх систем бөгөөд, гийгүүлэгч болон эгшгээс бүрэлджээ.

 

 


                                                                                                               Д. Чинзориг

 

 

 

 

 

 

 

 

  

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100