CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

"Нэг бүс нэг зам" Ази тивийн соёлын шинэ холбоос болов

11-10-2015 15:19

 

11-р сарын 8-15-нд Фүжянь мужийн Чуаньжөүд Ази тивийн урлагийн арван дөрөв дэх удаагийн наадам, Тэнгисийн торгон зам олон улсын урлагийн хоёр дахь удаагийн наадам боллоо. 40 гаруй улс, бүс нутгийн хүндэт зочид Цитүн хотод цугларчээ. Тэд Азийн соёлын солилцоо, "Нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтын соёлыг хөгжүүлэх боломжид тохиож байгаад баяр хүргэсэн юм. Урлагийн наадмын үеэр Монгол, Бенгладеш, Филиппин, Тайланд, Малайз зэрэг 11 улсын урлагийн хамтлагууд өөр өөрийн онцлогтой үндэстний урлагийн тоглолтоо үзүүлэв.

Бенгладешийн Соёлын дурсгалт зүйлсийн газрын дарга Мухаммед Алтаф Хуссейн хэлэхдээ: 21-р зууны Хятадын "Нэг бүс нэг зам" бол энх тайвныг эрэлхийлэн, хамтын ажиллагааг чухалчилж, хамтын ашгийн төлөө төсөл бөгөөд зам дагуу орны ард түмний сэтгэлийг холбох соёлын гүүр болох юм гэжээ. Тайланд-Хятадын соёлын хөгжлийг дэмжих комиссын дарга Пини: Улс хоорондоо улс төр, худалдаа зэрэг талаар харилцдаг ч, үнэндээ соёлын харилцаа гол юм. "Нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтад соёлын арга хэмжээг сайтар ахиулах хэрэгтэй гэв.

 

 

 

Editor:Н.Царс | Fuente:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100