CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Монголын их амар амгалан

10-13-2015 17:52

 

   Хүн байгальд ойртохын хэрээр амар амгаланг мэдэрнэм. Зуун зуун жил суурин иргэншил рүү тэмүүлж, хөгжлийнхээ чинээнд хүрсэн улс гүрний иргэд эргээд байгаль дэлхий рүүгээ ойртон нүүж байгаагийн шалтгаан энэ юм. Ерөөсөө сэтгэлийн амар амгалан гэдэг салхи, уул, толгод, гол горхи, зүлэг ногоо гээд хүний гар хүрч хөндөгдөөгүй тэр бүхэнд байдаг. Хэрийн зүйлд сэтгэл хөдлөхөө больж, үздэгээ үзэж энэ дэлхийгээр хэрэн жуулчилсан  нэгэн Япон хүн Дорнод Монголын тал нутагт очоод учиргүй их уйлсан гэдэг. Түүний хайж байсан зүйл тэр тал нутагт байлаа. Гараараа атгаад авмаар  ойрхон одод, ертөнцийн хязгаар мэт их тал, сэвлэг үргээх төдий салхи түүний насаараа хайсан зүйл байсан гэдгийг тэр аян замын хөтөчдөө сүүлд нь учирлан хэлсэн гэдэг...Тэр л Дорнод Монголын тал нутагт шинэ өглөө ирж байна.

 

                                               Монгол улс. Дорнод аймаг.
   Зүгээр л аргалын утаа үнэртэж, зүгээр л газар шороон дээр хөл нүцгэн гүйж, зүгээр л зүлгэн дээр гэрээ бариад амьдрахыг илүүд үзсэн шүлэгч бүсгүй сэтгэлийг Монголын онгон дагшин байгалиас үзэж болно.
   Б. Эрдэнэбулганы бүтээлийг зохиогчийн зөвшөөрөлтэйгээр толилуулж байна.

                                   Монгол улс. Увс аймаг. Хяргас нуурын үдэш.
   Эгээ л өөр ертөнцөд очсон мэт. Байгал дэлхийн бүтээсэн диваажингийн нуурын эрэг.

                         Монгол улс. Дундговь аймаг. Өлзийт сум. Цагаан суварга.
   Монгол улсын төрийн шагналт хөгжмийн зохиолч Н. Жанцанноровын “Цагаан суварга” гэх аязыг мэдэхгүй хүн үгүй билээ. Тэгвэл энэхүү алдарт хөгжмийн зохиолоо бүтээх санаагаа хөгжмийн зохиолч эндээс олсон гэдэг.

                         Монгол улс. Алтай таван богд уулын Цагаан суврага.
   Уулчдын сэтгэлийг соронз адил даллан дууддаг энэхүү ноён оргилыг цасан сүм хэмээн нэрийднэм. Энэхүү уулсын цасан сүмд сэтгэлийн их амар амгаланг эдлэж болном.

                                        Монгол улс. Хорьдол сарьдагийн нуруу.
   Монголын их амар амгаланг үлдээн нар жаргаж буй нь. Монголын хоймор нутаг гэгдэх үзэсгэлэнт их уулсын орон.

                                   Монгол улс Хөвсгөл аймаг. Гүн тайгын нуур.
                                  Үгээр илэрхийлж үл чадах бас нэг амар амгалан.

                           Монгол улс. Хэнтий аймаг. Хар зүрхний хөх нуур.
   Энэ үзэсгэлэнт нуурын эрэгт найман зууны тэртээ Тэмүүжинг хамаг Монголын хаанаар өргөмжилж байсан юм. Үргэлжүүлэн ямар нэг тайлбаргүйгээр Монголын үзэсгэлэнт байгаль, сэтгэлд амар амгаланг авчирах гэрэл зурагчин Б.Эрдэнэбулганы бүтээлүүдийг сонирхоё.

 

 

 

 

 

 

 

 



 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100