CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Онгоц бактерийн “гэр” мөн үү?

10-10-2015 14:55

 

   Алтан шаргал намрын улиралд та аялж зугаалан алжаалаа тайлах дуртай биз дээ. Ийм үед ихэнх хүмүүс цаг хугацаа хэмнэх үүднээс онгоцоор зорчихийг илүүд үздэг. Тэгвэл онгоцоор зорчих нь таны биеийн дархалааны системд томоохон сорилт болдог гэдгийг мэдэх үү ?
   Мэдээж та онгоцоор нисэх үедээ хэдэн цагийн турш агаар сэлгэгдэхгүй битүүмжлэгдсэн орчинд байна. Энэ нь бактер үржих таатай нөхцөл бий болгодог аж. Нэг үгээр таны суусан онгоц бактерийн “гэр” болсон байдаг. “Travelmath” сайт судалгаанд тулгуурлан онгоц болон онгоцны буудал дахь хамгийн их бактертэй цэгүүдийг жагсаажээ.

 

1. Суудлын арын жижиг ширээ. Бактерийн нэгжийн тоо CFU / Colony-Forming Units буюу нэгж талбайн бактерийн тоо төрөл / квадрат инч /6.45c㎡ / талбай бүрт 2155 байдаг.
Нислэг хоорондох цэвэрлэгээний хугацаа богино учраас ариун цэврийн өрөөг л цэвэрлэж амждаг. Харин тэр жижиг ширээг орхичихдог байна. Онгоцны хоол нь битүүмжлэгдсэн байдаг бөгөөд жижиг ширээнд шууд хүргэхгүйгээр ариутгасан цаасаар энэ хооронд ширээгээ арчаарай.

 

2. Цэвэр усны хаалтуур. Бактерийн нэгжийн тоо CFU квадрат инч талбай бүрт 1240. Ихэнх онгоны буудлын цэвэр усны автомат машин ариун цэврийн өрөөний гадна байдаг.

 

3. Кондешний агааржуулагч нүх. Бактерийн нэгжийн тоо CFU квадрат инч талбай бүрт 285 .

 

4. Ариун цэврийн өрөөний усны татуурга. Бактерийн нэгжийн тоо CFU квадрат инч талбай бүрд 265. Зорчигчидын хамгийн их хүрдэг зүйл бол мэдээж усны татуурга юм. Хэрвээ та нойлийн ус татсан бол заавал гараа угаагаарай.

 

5. Бүсний товчлуур. Бактерийн нэгжийн тоо CFU квадрат инч талбай бүрт 230.

 

6.Ариун цэврийн өрөөний хаалганы чүүлт.  Бактерийн нэгжийн тоо CFU квадрат инч талбай бүрт 70.  Нойлд орсныхоо дараа та гараа угаах хэрэгтэй. Нойлд орохоосоо өмнө угаах бүр ч шаардлагатай.


                                                    

                               / Сурвалжлагч Шюй шяолэй, редактур Жан цуншао, Синьхуа агентлаг /.

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100