CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

ЗЭРЛЭГ НУГАС НУУРЫН ҮНДЭСНИЙ НУГА ГАЗРЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН ХӨНГӨЛТТЭЙ ҮНЭЭР ҮЙЛЧЛҮҮЛНЭ

09-15-2015 15:05

 

   Энэ сарын 19-нд Хятадын шинжлэх ухаан технологи түгээн дэлгэрүүлэх өдөрлөг болох  бол  маргааш нь буюу 20-ны өдөр “Бээжин хотын нуга газрын өдөрлөг” мөн болно. Энэ үеэр зэрлэг нугас нуурын үндэсний нуга газрын цэцэрлэгт хүрээлэн болон Бээжингийн усны зэрлэг амьтдыг авран туслах төв хамтран “Шинжлэх ухаан технологийн түгээн дэлгэрүүлэх хичээл” зохион байгуулж, иргэдэд усны зэрлэг амьтан болон нуга газрын зэрлэг амьтныг хамгаалах тухай мэдээллийг өгнө. Мөн Бээжингийн Усны зэрлэг амьтныг авран хамгаалах төвийн мэргэжилтэн судлаач нар шинжлэх ухаан технологийг түгээн дэлгэрүүлэх хичээл заах юм байна. Дээрх арга хэмжээг  сонирхох бол та тухайн өдрүүдэд зэрлэг нугас нуурын үндэсний нуга газрын цэцэрлэгт хүрээлэнг зориорой. Бээжин хотын иргэд хүчин төгөлдөр үнэмлэхээр 50 хувийн хөнгөлттэйгээр үзэж болох юм байна.

 


Орчуулсан Одончимэг.

 

 

 

 

Editor:Н.Царс | Fuente:
mn.cntv.cn
Видео мэдээ