CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

ДАЙНЫ САХИУС ТЭНГЭР ДОГОЛОН ТӨМӨР

09-08-2015 18:39

 

   Төмөр нь Монголын Барулас овгийн хүн юм. Тэрээр 1333 онд Бухар хот орчмын нэгэн монгол язгууртны гэрт мэндэлжээ. Түүхэнд түүнийг “ Төмөр хаан ” гэдэг бөгөөд “Доголон төмөр” хэмээн дууддаг байсан.


Их үйлсийн эхлэл
   Төмөр хааны их үйлсийг эхлүүлэх замд үзсэн гашуун зовлон нь Чингис хаан лугаа адил. Тэрбээр хоёр гар хоосон үлдэж, хүчин мөхөстөж, харанхуй шоронд хоригдож, хал тамыг үзсэн ч хатан зориг, ухаан билгээрээ хосгүй үйлсийг бүтээж, хорвоо дэлхийд Монгол гэдэг нэрийг дуурсгасан эгэлгүй баатар билээ.
Оргон зугтав
   Төмөр хар багаасаа Исламын шашныг шүтсэн бөгөөд Тогтох ханы цэрэгт 12 наснаасаа зүтгэж, түмний ноён хүртэл дэвшив. Төмөрийн захирсан цэргүүдийн ихэнх нь узбек тул үргэлж түүнээс далдуур гадагш гарч ойр хавийн мусльманчуудыг дээрэлхэн дээрэмдэж эд зүйлийг нь булаадаг байв. Тэд нэг удаа эгэл жирийн мусьлманчуудыг уулгалан дайрч, 70 гаруй хүмүүсийг баривчлан гар хөлд гав дөнгө зүүн гянданд хорьжээ. Төмөр Ислам шашныг шүтдэг учир тэдгээр мусьламчуудыг өрөвдөн нутаг руу нь суллан явуулжээ. Төмөрийн энэ үйлдлийг онгод шүтээнийг шүтдэг Тогтох хан дуулаад ихэд хилэгнэж түүнийг баривчлан алах гэв. Үүнийг дуулсан Төмөр 60 гаруй нөхөдөө дагуулан шөнө дөлөөр Сырдарья мөрнийг гатлан зугтжээ. Зам зуураа нэгэн айлд буухад гэрийн эзэн Амир Халир гэгч эрдэмт өвгөн Төмөрийг Хорезумд хүрч  бие далдалбал хожим их үйлсийг бүтээх болно хэмээн сануулсан гэдэг. Төмөр өвгөний дээрх үгэнд  итгэж Хорезумд хүрч, Чингис хааны алтан ураг болох Амарсайдтай нийлэв.


Харанхуй нүхэнд жаран хоёр өдөр хоригдов
   Хорезумийн ноён Дагир баатар, Төмөрийн нуугдаж байсан газрыг олж мэдээд мянган морьт цэрэг дагуулан ирж бүслэн авчээ. Тэрээр эсэргүүцэн баатарлагаар тулалдаж дайсны 900 гаруй цэргийг устгасан тул Дагир баатар үлдсэн 50 гаруй хүмүүсээ дагуулан буцаж ухрав. Хэдийгээр их цэргийг ялсан ч Төмөр долоон морь гурван цэрэгтэй л үлдэж. Ингээд Төмөр өөрийн эхнэр хийгээд Амарсайдын охин дүү зэрэг 10 гаруй хүмүүсийг дагуулан Туркстманы хээр талаар тэнүүчлэн амьдарчээ. Нэг үдэш түүнийг унтаж байтал гурван дагалт нь морийг нь унан зугтааж тэрээр улам цөөхүүлээ, хүчин мөхөс үлдлээ. Энэ үед тус газрын ноён Курбан гэгч түүнийг баривчилж, хорхой шавьж дүүргэсэн харанхуй нүхэнд хорив. Жаран хоёр өдрийн дараа Төмөрийн нэгэн үнэнч нөхөр арга ухаан сүвэгчилж түүнийг авран гаргажээ.

Төмөр хаан цэрэг элсүүлэн хүчирхэгжив
   Төмөр хаан гянданаас гараад арван хоёр нөхрөө дагуулан мөн л хээр талаар тэнүүчлэн явж байгаад бүлэг турк хүмүүстэй таарав. Тэд нарын дунд түүний нэгэн эртний танил нь байх агаад тэрээр бусдаа ятган Төмөрийг дагах болов. Ингэж тэрээр 60 гаруй цэрэгтэй болжээ. Хорезм орчим байх нь аюултай, баривчлагдаж магад гэж тэрээр дахин цэрэг элсүүлхээр явлаа. Зам зуур сарнин бутарсан цэрэг болон мусьлманчуудыг элсүүлсээр зорьсон газраа очиход тэрээр 200 гаруй дагагсадтай болжээ.    Үүний дараа тэрээр Бухарын зүг хөдөлж, цэрэг элсүүлсээр 2 мянга орчим цэрэгтэй болсон байлаа. Төмөр дагуулж явсан хүмүүсээ Бухар орчим бүгэн нуугаад өөрөө шөнө дүлээр Самарканд хотод орж, охин дүүгийндээ нуугдан суув. Дөчөөд өдрийн дараа Төмөр тус  хотын ноён түүний сууж байгаа газрыг сураглаж байгаа гэдгийг сонсоод санд мэнд 50 морьтон ба 100 гаруй явган цэрэгээ дагуулж, шөнө дөлөөр Самарканд хотоос гарч Бухар орчим бүгэн нуугдсан 2 мянган цэрэгээ дагуулан Бэлх хот ( одоогийн  Узбекстаны өмнөд хэсэгт бий )-г чиглэв .

Төмөрийн хаант улс хүчирхэгжив
Төмөр бол Чингис хаанаас хойш Ази Европыг дахин донсолгож, өргөн уудам нутаг дэвсгэрийг байлдан эзлээд дэлхий дахинаа алдар цуутай “ Төмөрийн  хаант улс ”-г үүсгэн байгуулсан агуу хүмүүн билээ.

Төмөрийн хаант улсын газрын зураг

   Төмөр Иран, Сири, Кавказын улсуудыг байлдан дагуулж, Алтан Орд, Ойрхи Дорнод, Моголистон, Энэтхэг, Сибирь рүү довтолж байлаа.  
- 1383 онд Ираныг довтлож , Пакистаныг эзлэв .
- 1390 онд Төмөр умард зүг рүү дайлж, гурван мянга гаруй километр аялж, Хэвцэгийн тал нутагт цөмрөн орж, 50 түмэн их цэргийг нь устгаад, Алтан ордон хан улсыг өөрийн эрхшээлд оруулав .
- 1398 онд Төмөр өмнөд тийш дайлж, Энэтхэгийн Дели хотыг байлдан эзэлж, бүх Энэтхэгийг эрхшээлдээ оруулжээ .
 - 1399 онд Тэрээр цэрэгээ буцаан хурааж, цаст уулыг даван улс нутагттаа буцан иржээ .

Төмөр хааны цэрэг эрс

   Улмаар 1400 онд Төмөр Ром улсын урилгаар их цэрэг авч баруун тийш дайлаар мордож Европ тив рүү цөмрөн орлоо. Тэрээр урьдаар Араб, Египет зэрэг улсыг байлдан эзлээд Турк улсыг өмнө талаас нь бүслэн авав. 1402 онд Төмөр 80 түмэн их цэрэг авч Турк улсын нийслэл Ангар хүрэх үед тус улсын эзэн морьт явган 40 түмэн цэрэг угтан байлдахаар хүлээж байжээ. Төмөр дайсны их цэргийг өдөөж, морьт цэрэг дайтахад ашигтай тал газарт дагуулан ирж, эхлээд түркийн шилдэг цэрэг болох сербүүдыг устгаж, удаад нь монголчуудтай угсаа нэгтэй тедэрчүүдийг урвуулан авчээ. Үүний улмаас туркийн цэрэг дөрвөн зүг найман зовхист сарнин бутраад, тус улсын эзэн амьдаар баривчлагдан, Турк улс Төмөрийн хаант улсын харьяанд оржээ.


Төмөрийн хаант улсын газрын зураг

 

Төмөр хаан хаан тэнгэр халилаа
   1405 оны 2 сарын 27- ны өдөр Төмөр Мин улсыг дайлахаар их цэргээ хөдөлгөн ийн явахдаа хижиг өвчин тусжээ.  Тэрээр 1405 оны 4 сарын 1-ний өдөр тэнгэрт хальсан юм. Тэр үед агуу Төмөр хаан 73 настай байжээ.
   Н.Алтаншанд “Монголчуудын өчигдрийн мөр” номноос эх сурвалж болгож, гэрэл зургийг Байд сүлжээнээс ашиглав.

 

 

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100