CCTV.com Монгол > Главная > Главная

Монгол улсын ахмад дайчин Бат-Очир: Цөөн бус дайчин нөхөд минь дайны талбарт үлдсэн юм

09-01-2015 14:46

 

 

   Синьхуа агентлагын 6 сарын 23-ны өдрийн мэдээлснээр:
   Мао зэдүн, Жү дэгийн  удирдсан Наймдугаар замын цэрэг мөн Шинэ дөрвөн замын цэргүүд Японы түрэмгийллийн эсрэг баатарлагаар байлдаж байснаар би их бахархдаг.”хэмээн 70 жилийн өмнө Хятадад Японы эсрэг дайнд оролцож байсан 94 настай Монгол улсын ахмад дайчин Бат-Очир Синьхуа агентлагын сурвалжлагчид ярьжээ.
   1945 онд Зөвлөлт Монголын холбоот цэргүүд Японы эсрэг дайнд орж, тухайн үед 24-тэй Бат-Очир холбооны офицерын хувьд арваад цэргээ дайчлан Хэбэй мужийн Жанжхүүгийн дайнд оролцож байжээ. Тэднээс одоо Бат-Очир гуай л ганцаараа амьд сэрүүн дайны гашуун түүхийг хүүрнэж сууна. 

 
   Тэрээр ярихдаа Зөвлөлт-Монголын холбоот цэргүүд Хятадад орж  ирэхэд борооны улирал байсан. Цэргүүд бороо үер усанд боогдох үе их байсан. Ийм хүнд үед Хятадын ард иргэд бидэнд маш их тусалж байсан гэлээ.
 

 
   Тэрээр өөрийн биеэр Бээжинд ирж дайны ялалтын 70 жилийн ойн баярт оролцоно гэв. Мөн Хэбэй мужийн Жанжхүү хотын Жан Бэй шянд өмнө нь байлдаж байсан газартаа очиж Зөвлөлт -Монголын дайчдын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх бодолтой байгаа гэдгээ хэллээ.
   Тэрээр тулалдаан болж байсан тэр газартаа эргэж очих болсондоо сэтгэл догдолж буй ч  цөөн бус дайчин нөхөд минь дайны талбарт үлдсэн юм гэж харуусангуй ярьж байсан.
   Хятадын ард түмэн үрэгдсэн баатруудын хөшөөг хамгаалж буйд тэрээр баярласан сэтгэлээ илэрхийлээд, Хятад Монгол хоёр улсын нөхөрсөг харьцаа өнө удаан жил өрнөж байхын ерөөл өргөлөө. 

/Синьхуа агентлагын сурвалжлагч Жэн чуань/

 

 

 

Editor:Н.Царс | Fuente:
mn.cntv.cn
Видео мэдээ