CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Эрүүл мэнд, боловсрол

Монгол эмийн ухаантан Жамбалдорж

08-18-2015 15:37

 

Жамбалдорж ( 1792-1855 ) 19-р зууны үеийн монгол эмийн ухаантан юм. Найман тойн хэмээн алдаршсан. Өвөр монголын Жуудын чуулганы найман хошуу  ( Одоогийн Өвөр монголын Түнляо хотын найман хошуу )-ний харьяат хүн юм. Бага насандаа Найман хошууны сүмд шавилан сууж түвд хэл бичиг, анагаах ухааныг суралцсан байна. Убашийн санваар авсан хүмүүн. Түүнчлэн  “ Борхошуун сүмийн дөрөвдүгээр дүрийн гэгээн ” гэдэг байсан. ( үүнийг цааш судлах шаардлагатай) .Жамбалдорж тухайн үедээ  эмийн нэрсийг буруу бичих үүнийг дагаж эндүүрсэн явдлыг зөв рүү чиглүүлж, эмч нарын эндүүрлийг арилгахын үүднээс “ Үзэсгэлэнт нүдэн чимгээ ” хэмээх монгол эмийн судрыг түвд хэлээр зохиосон байна. Бүрэн нэр нь “ Анагаан үйлдэгч рашааны нигуурыг эндүүрэлгүй танин барих, урлах ухаанаар сайтар дульдуулах үзэсгэлэнгт нүдэн чимгээ хэмээх оршивой ” гэдэг номыг бүтээсэн юм. .
.Жамбалдорж, монгол эмийн төрөл зүйлийг шалгаж хянах, монгол эмийн үндсэн түүхий эдийг зөв таних, эмийн чанар чансааг үнэлэх, зэрэглэл тогтоох зэрэгт чухал ач холбогдол бүхий зураг тайлбарт монгол эмийн судрыг  бидэнд үлдээж өгсөнөөрөө түүхэнд үлдсэн юм.

Жамбалдоржийн хөрөг

 

 

 

 

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100