CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

ШААЗАН ЭДЛЭЛИЙН ТУХАЙ ӨГҮҮЛЭХ НЬ

08-17-2015 14:57

                                                                 цуврал

      Хан улсын үед хятадууд шил шаазанг анх зохион бүтээсэн бөгөөд энэ нь жинхэнэ хатуу нягт бус түүхий болсон юм. Хятад оронд вааран савыг анх үйлдвэрлэх болоод 5000 жил, шаазан гараад 2000 жил болсон боловч чухамхүү жинхэнэ шаазан буюу өөрөөр хэлбэл гангар шаазанг Сүн /960-1265/ улсын үеэс үйлдвэрлэх болжээ. Ерөөс шаазан эдлэлийн хөгжлийн түүх эртний соёлт хятад оронтой салшгүй холбоотой бөгөөд “China” гэдэг үгийг хүртэл “шаазан” хэмээх утгатай гэж зарим судлаачид үздэг. Хятад газар түүхийн аль ч үед хамгийн алдартай, ноёдод зориулж шаазан шатааж байсан зуухыг “яо” хэмээн өргөмжлөн нэрийддэг байсан аж. Аливаа шаазан эдлэлийн он цагийг зөв тогтоох нь маш чухал бөгөөд үүний тулд шаазангаа зөв таних явдал өндөр ач холбогдолтой болно. Эртний хятад газар түүхэн цаг үе болгоны шаазан хийх арга барил нь өөр өөрийн онцлогтой байсан ба шатаалтын чанар, хэлбэр дүрс, паалан, өнгө будаг, дүрсэлсэн хээ чимэг, зураг хуар, тамга зэрэг нь тухайн шаазангийн насыг тогтоох арга хэрэглүүр болдог юм. Жишээлбэл шинэ чулуун зэвсгийн үеийн хятадын вааран эдлэл дээр гахай дүрслэх нь нэлээд элбэг тохиолдох бөгөөд энэ нь хүмүүс зэрлэг амьтадыг анх гаршуулж эхэлсний ул мөр болдог ажээ.Мөн Хятадын Ян шао-гийн соёлын үеийн бадар аяган дээр бүжиглэж байгаа хүнийг дүрсэлсэн байжээ.Хан улсын үеэс хятадын вааран болон шаазан эдлэлийн чимэглэлийн урлагт үүл дүрслэх явдал нилээд элбэгшиж байсан боловч 6 төрийн үеэс үүлний зураг ихэд ховордож, Бадам цэцгийг дүрслэх явдал нэмэгдсэн нь тухайн үеийн хятад оронд шашин шүтлэг эмх цэгцгүй байгаад сүүлдээ Буддын шашин нилээд дэлгэрсэнтэй холбоотой ажээ.

  ТАН УЛС /618-907/  бол хятад орны уудам нутагт дан ганцаар төр улсаа байгуулж байсан хүчирхэг гүрэн бөгөөд энэ үеийн урлагийн бүтээл тэр дундаа шүлэг яруу найраг, дүрслэх урлагаар хятад оронд ээлж дараагаар байгуулагдаж байсан улс гүрнүүдээс алдар хүндээрээ нэн хэтийдэн давж гарсан юм. Энэ үед олон төрлийн вааран болон шаазан эдлэл үйлдвэрлэж байсан бөгөөд түүн дээрээ хүн болон шувууг дүрслэх нь элбэг тохиолдоно. Тан улсын үед үйлдвэрлэж байсан шаазангаас хамгийн алдартай гурван төрөл, вааран эдлэлээс хоёр төрөл байдгийг дор дурдъя:

Юэ яо Энэхүү шаазан нь хул шар, шарга ногоон өнгийн гадаргуутай, гол бие нь үнсэн саарал өнгөтэй болно. Энэ төрлийн шаазан нь Тан улсын үеийн олон төрлийн шаазангаас дэлхийд хамгийн алдартай шаазан юм. Хамгийн сонирхолтой нь энэхүү шаазангийн гэрэл зургийг авахад өнгө нь хувирч гардаг аж.

  Шин яо Энэ төрлийн шаазанг цагаан өнгийн шороогоор үйлдвэрлэдэг бөгөөд шатаасны дараа өнгө нь хувиралгүй гадаргуу болон гол биеийн аль аль нь цагаан өнгөө хадгалан үлдсэн байдаг. Чан ша яо шаазангийн гадаргуу цайны улаавтар, зарим нь ногоон, гол бие нь шаргалдуу өнгөтэй байдаг аж. Энэ төрлийн шаазангаар дэвэр хийсэн байх нь ихэд тохиолдох бөгөөд гол төлөв гаднаа зураг чимэгтэй байдаг байна. Харин тэрхүү зурагтаа шувуу, хүн, модыг дүрслэх нь олонтаа байсан ажээ.

Тан сан цай бол Тан улсын үеийн хамгийн алдартай вааран эдлэл юм. Сан цай гэдэг нь гурван өнгийн гэсэн утгатай бөгөөд уг вааран эдлэл дээрээ 2-3 болон түүнээс дээш олон өнгө оруулж бүтээсэн тул ийн нэрийдсэн байна. Энэ вааран эдлэлд ногоон, хөх, шар, бор өнгө голлоно. Тан сан цай нь хэдийгээр вааран эдлэл боловч дээрхи гурван шаазангаас алдар нэр, үнэ өртөгөөрөө илүү байдаг юм.

 Тан лун Энэ төрлийн вааран эдлэл нь зөвхөн нэг төрлийн буюу чухамдаа цул ногоон өнгөтэй юм. Тан лун төрлийн вааран эдлэл дээр хүн болон ан амьтныг ихэд дүрсэлсэн байдгаараа онцлогтой.  /Үргэлжлэл бий /

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100