CCTV.com - ERROR

对不起,可能是网络原因或无此页面,请稍后尝试。

CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Бээжингийн замын хөдөлгөөнөөс Хятад улсын хөгжлийг харж болдог

08-13-2015 19:58

 

   БНХАУ-д ажиллаж амьдарч буй Монгол улсын иргэдийн амьдрал ахуй, ажил төрлийн талаархи нийтлэлийг бид цувралаар хүргэхээр анхны зочинтойгоо уншигч таныг уулзуулж байна.
Редакцийн анхны зочин БНХАУ-ын нийслэл Бээжин хот дахь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны төлөөллөгчийн газрын ажилтан Ц.Саруул.

   Өнгөрсөн долдугаар сарын гучин нэгний өдөр бид Бээжин хотын зүүн 3-р тойрогт орших “BEIJING SILVER TOWER” цамхагийг зорилоо. Ц.Саруул гуай энэ цамхагын 15 давхарын 1512 тоот өрөөндөө биднийг хүлээж байна гэснээрээ угтлаа. Кофе аягалах зуураа энэ оффис манай үйлдвэрийн өмч гээд бахархангуй хэлээд, “Эрдэнэт” үйлдвэр нь дэлхийн арван том үйлдвэрийн нэг, Азид тэргүүлнэ. Өнгөрсөн 6-р сард нэмж шинэ үйлдвэр ашиглалтанд оруулсан. Хүчин чадал нь бараг хоёр дахин нэмэгдсэн. Одоо бол янзын ажиллаж байгаа даа. Зэс молибдены олборлолт ч нэмэгдэж байгаа гээд бараг л нэг амьсгаагаар ярьчихлаа. Тэгсхийгээд надаас юу авах гээв. Аягүй бол хүмүүс намайг ярилцлага өгсөн байна гээд шоолох вий гэсхийгээд.. Жаахан цааргалангуй л байна.

   Тэрээр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрж өссөн. Сая  наадмаар Монголдоо сайхан амраад ирлээ. “Эрдэнэт” үйлдвэрийн Бээжин дэхи төлөөлөгчийн газрын аж ахуй ажлыг хариуцах бас жолооч албатай ирснээс хойш хоёр жил гаруй өнгөрч хэмээн энд ирж байснаа эргэн дурслаа.
   Анх ирэхэд уур амьсгал халуун бүгчим, хүн хөл ихтэй, машин унааны дуу чимээ хөдөлгөөн сэлт бас л хэцүү санагдаж байсан гэнэ. Ирэхтэй нь зэрэг шахуу тушаал нь гарсан учраас гурав хоноод шууд л Бээжингийн замын хөдөлгөөнд оролцож. Эхэндээ замын учрыг нь мэдэхгүй. Дээр нь хэл усгүй. Түүний хамгийн эхэлж зорчсон зам нь монголоос ажлаар ирж байгаа хүмүүсийг тосох үдэж гаргадаг тэр л олон улсын нисэх буудлын зам гэнэ. Энэ зам дээрээ торгуулсан удаа ч бас бий шүү гээд мушийх. Ингээд Бээжингийн газрын зураг барьж түүгээрээ баримжаалан хорь гаруй хоног яваад ерөнхийдөө замын сүлжээтэйгээ танилцсан. Асуудалгүй болчихсон гэлээ. Тэрээр 1979 оноос тасралтгүй жолоо мушгижээ. Энэ туршлага нь ч их хотын замын хөдөлгөөнд оролцоход хэрэг болсон гэнэ. Бидний яриа нэгэнт замтай холбогдсон болохоор замын хөдөлгөөнд оролцогчдийн талаар үргэлжиллээ.

   Тэрээр хятад жолооч нар их найрсаг, соёлтой, явган зочигчид нь ч ялгаагүй.Замын тэмдэг тэмдэглэгээ, гэрэл дохио их сайтай. Ялангуяа хурдны замын камержуулалт их сайн гэдгийг онцгойлон дурьдах. Бээжин хотод өдөрт 4-5сая машин тэрэг замын хөдөлгөөнд оролцдог. Ер нь Бээжинг 6 сая тээврийн хэрэгсэлтэй гэж дуулж байсан. Тийм учраас номерийн хязгаарлалт үйлчилдэг. Манай ажлын унаа улаан номертэй учраас хязгаарлалт хамаардаггүй. Өдөр болгон л хөдөлгөөнд оролцдог. Ер нь харж байхад Бээжин хотын тээврийн хэрэгслийн соёл их өндөр, ялангуяа хятад жолооч нар дүрмээрээ их сайн явдаг. Ямар ч жолооч байсан туслах замаас төв зам руу орохдоо, хүндэтгэл үзүүлж зөв эгнээ байраа эзэлдэг. Ерөнхийдөө их тайван, амгалан замтай хот юм гэлээ. Ганц шүүмжлэлтэй хандмаар  аюултай нь дугуй, мотоциклтэй хөдөлгөөнд оролцогчид. Их дураараа, тэд нарт ер нь баримтлах дүрэм журам гэж байхгүй. Дуртай замаараа, дуртай газраараа л явна. Хажуугаас гэнэт орж ирээд мөргүүлж, шүргүүлчих гээд хэцүү, үүнээс болгоомжилж сэргийлж явах нь зөв гэдийг ч дуулгана лээ.

   Ц.Саруул гуай бас чөлөө заваараа машинтайгаа Тяньжин, Өвөр Монголын Хөх хот, Эрээн, Сайхан тал, Ордос, Шилийн хот зэрэг олон газраар очиж үзсэн гэнэ. Гэхдээ яг хөдөө нутгаар тухлан бууж сууж, малчдын амьдрал ахуйтай танилцаж амжаагүй гэдгээ хэлсэн. Ер нь бол машинтайгаа явахад Хятад улсын хөгжил илүүтэй мэдрэгддэг. Зам л хөгжлийг л харуулж байна шүү гээд эргээд л хөгжлийн тухай яриа өрнүүлэх...

   Би анх 1992 онд ирж байлаа. Тэгэхэд одоогоос огт өөр байсан даа. Хүмүүсийн өмссөн хувцас хунар, дэлгүүр хоршоо зах зээлийн үйлчилгээ тун тааруухан байсан. Тэгвэл өнөөдөр Хятад иргэдийн амьдрал ахуй эрс дээшилжээ. Боловсрол соёл ч тэр. Ялангуяа залуучуудын биеэ авч яваа байдал, хүнтэй харьцах харилцааны соёл, өмсч зүүсэн эдлэж хэрэглэж байгаа хэрэглээ нь их европжиж байгаа санагдсан. Хятад улс хурдтай хөгжиж байгаагын нууцыг ч Ц. Саруул гуай ажиглажээ.

   Хятад бол агуу том зах зээл юм, үүнийг удирдаж байгаа төр засгийн хүмүүсийн бодлого санаачилга ч маш өндөр. Хятадын ард түмэн төр засгийн шийдвэр, хуулийг биелүүлэх талдаа их сайн. Хуулиа хүндэтгэн хуулиндаа захирагдаж, ажиллаж амьдардаг улс орон яаж хөгжиж байгааг, хууль ямар ч хүнд адил эрх тэгш үйлчилж чаддагыг энд л мэдэрч байна даа. Хүмүүс нь бас их эртэч, нийслэл хотоо, орчин тойрноо цэвэр байлгахын төлөө хичээж ажилладаг нь ч бас хөгжлийн нууц байх гэлээ.

   Бээжин хотод байнга суурьшдаг хүн амын тоо 2014 онд 30 сая гэж байсан. Өдөрт дамжин өнгөрч байгаа хүний тоо 8-10 сая байдаг гэж дуулсан. Ийм олон хүний хоол унд, машин унааг ямар ч хүндрэлгүйгээр зохицуулах ч бас амаргүй байх. Дээр нь Бээжин хот бүх улс орны дамжин өнгөрөх транзит үйлчилгээ явагддаг. Дэлхийн ихэнх орон руу зорчихдоо Бээжингээр дамждаг. Ингэж бодохоор...  Аргагүй л агуу гүрэн гэдгээ нотолж байна. Хятадын Чаншаа хотод энэ жилийн 3 дугаар сард 57 давхар барилгыг 19 хоногт барьж  ашиглалтанд оруулсан гэж мэдээнээс үзсэн. Үнэхээр гайхсан гэх. Олон хүмүүс Бээжингийн агаарын бохирдолын талаар асуудаг. Бидний яриа ч үүнийг тойрсонгүй. Тэрээр цонх руу заагаад Бээжинг байнга утаа манантай сааргал тэнгэртэй. Дэлхийн номер нэг утаатай хот гэлцдэг. Яг Бээжинд амьдарч байгаа, энд хоёр өвлийг өнгөрөөж байна. Миний хувьд аж амьдрал, эрүүл мэндэд онцгой хүнд хэцүү зүйл ажиглагдсангүй. 2014 онд Бээжинд“APEC”-ийн  олон улсын чуулга болсон. Зүүн Ази, Номхон далайн орнуудын ерөнхийлөгч нарын чуулга уулзалт болсон юм. Түүнээс хойш Бээжин хот утааны тал дээр маш том арга хэмжээ авч, утааг багасгасан.  Энэ нь ч илт мэдэгдэж байгаа шүү гэлээ.

   Түүний гэргий Монголын Цахилгаан Шуудан Холбооны  газарт цахилгаан холбооны инженерээр 26 жил ажиллаж байгаад  Бээжинд иржээ. Бээжингийн зүүн гуравдугаар тойргийн гадна Чауян дүүргийн Чауян паркийн хажуу талын орон сууцанд тэднийх байдаг. Ажил гэр нь ойрхон. Хоёр км орчим л зайтай гэнэ. Хоол ундны хувьд махнаас бусад нь хүндрэлгүй. Бээжингийн мах үнэтэй.Амттай биш. Монголын мал ахуй шиг бэлчээрийн биш байнгын бордоогоор тэжээдэг болохоор тийм байдаг байх. Бусдаар бол давгүй болоод л байдаг гэлээ. Ц. Саруул гуайнх хоёр охин, хоёр хүргэнтэй. Хүүхдүүд  цагаан сарын үеэр Бээжинд ирж аав ээжтэйгээ золгодог. Тэгж нэг халуун ам бүлээрээ хэд хоноод буцдаг даа. Миний ажил их болохоор сар шинээр явж амждаггүй. Зуны дэлгэр цагаар л Монголдоо очиж амардаг гэлээ. Тэрээр 2017 оны долоон сар хүртэл энд ажиллах гэрээтэй. Хааны алба халаатай. Эзний алба ээлжтэй. Энэ хугацаагаа дуусгаад эх орондоо буцна гэсэн. Суусан газрынхаа сонинг ийн хуучлаад Ц.Саруул гуай бидний гаргаж өглөө. Ямар ч Монгол хүн унаж яваа хүлэг, барьж буй тэргээрээ бахархдаг шиг тэрээр ч бидэнд машин тэргээ үзүүлээд бас амжсан. Редакцийн анхны зочиноор оролцож бидэнд ярилцлага өгсөн таны алтан шар зам өлзийтэй байх болтугай.

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mn.cntv.cn
CCTV.com - ERROR

对不起,可能是网络原因或无此页面,请稍后尝试。

Видео мэдээ
CCTV.com - ERROR

对不起,可能是网络原因或无此页面,请稍后尝试。

860010-1116160100