CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Дээд монголын соёл түүхийн эрдэм шинжилгээний хурал болов

08-13-2015 18:18

Хөхнуур мужийн аймгийн намын хороо, засгийн ордноос голлон эрхэлж, аймгийн соёл спорт радио телевизийн товчоо, утга урлагийн холбоо,дээд монголын соёл судалгааны нийгэмлэгээс зохион байгуулсан юм.
Хуралд оролцсон эрдэмтэд нийт 42 эрдэм шинжилгээний өгүүлэл ирүүлснээс 17 эрдэмтэн өөрсдийн өгүүллийн товч агуулгыг танилцуулсан. Энэхүү илтгэлүүд нь голцлон түүх, уран зохиол, эрүүл мэнд, хуримын ёс , боловсрол, биет бус соёлын өв, уламжлалт тоглоом наадам,сурвалж бичгийн эх хувь , шашин шүтлэг зэрэг олон салбарыг хамарсан байна. Эдгээр өгүүллийн зохиогчид нь өөрсдийн үзэл дүгнэлтээ шингээснээс гадна бүх өгүүлэл дээд монголын түүх соёлын хамаатай байснаараа мөн онцлог байлаа.
Эрдэмтэд өөр өөрийн онол дүгнэлтийг шингээж туйлын эрхэм нандин санал агуулж, өвөрмөц асуудлыг гаргаж ирсэн нь ч бас онцлог байсан юм.
Эдгээр өгүүллийг бидний хойч үеийнхэн үргэлжлүүлэн судлах аваас тун чухал судалгааны сэдэв гэдгийг ч энд хэлэх нь зүйтэй байхаа.
Энэ удаагийн хурал нь бүх Хятадын хэмжээний дээд монголын түүх соёлыг тусгайлан судалсан эрдэм шижилгээний хурал болсон юм. Хуралд  Өвөрмонгол, Бээжин, Гансу, Хөхнуур зэрэг газар орны төлөөлөгч эрдэмтэн мэргэд оролцлоо.

 
(Эх бичиг : Шүрна, гэрэл зураг : Ванболд  Г. Мөнхбаяр  )

Editor:Н.Царс | Fuente:
mongol.cntv.cn
Видео мэдээ