CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Улаан мөрөн дэх луут завьний уралдаан

08-10-2015 10:38

ӨМӨЗО-ны Ордос хотын Улаан мөрний ус нь шуугин урсаж, цан хэнгэргийн дуун тэнгэрт цуурайтна. Бүх Хятадын 10-р удаагийн үндэсний цөөнхийн уламжлалт биеийн тамирын наадмын луут завьний тэмцээн энд болж байгаа нь энэ юм. Лууны дүрстэй завинууд дээр өнгө өнгөөрөө жигдэрсэн тамирчид нэгэн эгнээ болон сууцгааж, айзам хэмнэл нэгтэйгээр завиа сэлүүрдэн хурдлах нь үнэхээр гайхалтай байлаа. Үзэгчид, хөгжөөн дэмжигчид дуу нэгтэй уухайлан хүч нэмнэ. Үндэстний уламжлалт биеийн тамирын наадмын луут завьний уралдаан 9-ний үдээс өмнө эхэлж, 16 хүртэл үргэлжлэх юм байна. Энэ удаагийн луут завьний уралдаан 250м, 500м, 800м, 1000м, 5000 метрийн зайнд уралдах болно.

Луут завьний уралдаан нь Хятадын үндэстнүүдийн уламжлалт биеийн тамирын төрөл болох тул түүх соёлын гүн зузаан агуулгатай юм. Хятадын олонх газарт луут завь сэлж, мөн энэ төрлийн уралдаан тэмцээнийг шимтэн сонирхдог байна. “Өмнөд нутгийн завь умард нутагт түгэн дэлгэрэх”-тэй уялдаж, сүүлийн үед Хятадын хойд нутгаар луут завьний уралдаан бий болж, Гирэн муж болон энэ удаагийн наадмын гол зохион байгуулагч Өвөр Монголын баг тамирчид ч эрэгтэй, эмэгтэй луут завьний уралдаанд оролцсон байна.

Editor:Н.Царс | Fuente:
CRI
Видео мэдээ