CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Хятадын орчин үеийн уран зургийн үзэсгэлэн Монголд нээгдэв

08-10-2015 09:53



2015 онд Хятадын орчин үеийн уран зургийн үзэсгэлэн 6-нд Улаанбаатар дахь Монгол улсын орчин үеийн уран зургийн ордонд нээгдлээ. Уг арга хэмжээ нь Монголын ард түмэнд орчин үеийн Хятадын онцлогтой сонгодог уран зургийн бүтээлүүдийг танилцуулах зорилготой юм.

Энэ удаагийн үзэсгэлэнд Хятадын газар газрын уран зураачдын 40 гаруй бүтээлийг дэлгэн үзүүлснээс эртний байгалийн өвөрмөц тогтоц бүхий уул усны зураг, Хятадын монгол үндэстний хувцас, эд хэрэгслийг харуулсан хөрөг зургийг хамруулжээ.

Монгол талын урилгаар, Хятадын 16 хүний бүрэлдэхүүнтэй уран зургийн баг Монгол улсад айлчилсан бөгөөд 2015 оны Хятадын орчин үеийн уран зургийн үзэсгэлэн ажиллуулж, уг арга хэмжээ 16-н хүртэл үргэлжилэх юм. Айлчлалын үеэр, Хятадын уран зураачид Монгол улсын олон газарт хүрч, бүтээлүүдээ дэлгэн үзүүлэх юм байна.

Editor:Н.Царс | Fuente:
CRI
Видео мэдээ