CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Жэк Ма түүний амжилтын нууц

08-07-2015 19:47

 

   Энгийн нэг англи хэлний багш яаж дэлхийн хэмжээний тэрбумтан болж чадав. Түүнд аз тохиосон уу. Эсхүл тэр үнэхээр бусдаас өөрөөр сэтгэв үү.
   Хятадын Жэжань мужийн захиргаанаас Жэк Маг Америкийн нэгэн компаны хөрөнгө оруулсан төсөл дээр орчуулагч, зөвлөхөөр ажиллахыг санал болгосон тэр үеэс энэ бүх түүх эхэлжээ.
   Тэрээр тухайн ажлыг гүйцэтгэх үедээ Хятадын аж ахуй нэгжүүдийн тухай мэдээлэл интернет орчинд маш цөөн байгааг анзаарчээ. Хятадаар шар айраг гэж бичихэд ганц ч илэрц гарч ирээгүй нь түүнийг бүр ч гайхшруулсан гэдэг. Ингээд Жек Ма Хятадын аж ахуй нэгжүүдийн талаархи мэдээллийг интенэтэд тавьж хүмүүсийн тандалтыг ажиглахаар шийдэж. Улмаар Ханжөү хотын нэгэн орчуулгын товчоонд ажиллаж байгаа хүний тоо, үнэ тариф бүхий маш энгийн вэб хийлгэн, өглөөний 9 цагт интернэтэд байршуулхад гурван цагийн дараа 4 ширхэг мэйл иржээ.
   Энэ тухай “Их догдолсон шүү, төсөөлөөгүй байлаа” гэж Жек Ма хожим нь дурсан ярьсан байдаг. Эхний хийсэн ажилдаа урамшсан тэрээр вэб дизайнерүүдтэй гэрээ байгуулж, Хятадын компануудын мэдээллүүдийг дэлхий даяарт цацахаар шийджээ. Гэхдээ энэ ажил тийм ч амар биш ихээхэн хөрөнгө шаардаж байлаа.
   Ингээд Жек Ма Хятадад буцаж очсоныхоо дараахан дотны хорин дөрвөн найзаа гэртээ урьж ”Би нэг иймэрхүү зүйл хиймээр байна” гээд тэдэнд интернэтийн тухай бүдэг бадаг ойлголтоо танилцуулж. Түүнийг ярьж дуусахад  ганцхан найз нь дэмжиж, бусад нь бүгд эсэргүүцсэн гэдэг. Хэдий тийм ч “Сонирхож байвал зориглоод үзэх хэрэгтэй” гэсэн тэр найзынхаа үгийг Жэк Ма дагаж, компаниа байгуулах шийдвэрээ гаргажээ.

   Ингэж Жек Ма өөрийн эхнэр найзын хамт интернэтэд тулгуурласан анхны компаниа байгуулжээ.
“Хай Бө “ хэмээн нэрийдсэн тус  компаныг байгуулахдаа тэрээр 20 гаруй мянган юанаар оффис түрээслэж, халаасандаа хоёр зуухан юаньтай үлдсэн гэдэг. 
   Жэк Ма өглөө бүр эртлэн босоод интернэт бизнесийнхээ тухай аж ахуй нэгжүүдэд танилцуулж, бага мөнгөөр өөрсдийнх нь тухай их мэдээллийг дэлхий даяар цацах болно гэж ярьж, хамтарч ажиллахыг санал болгож байлаа. Гэвч хэн ч, ямар ч компани түүнд итгэсэнгүй. Учир нь тухайн үед Хятадад интернэт байгаагүй юм.
   Жэк Ма шантарсангүй. Найзуудынхаа компаниудын танилцуулга, мэдээллийг үнэгүйгээр интернэтээр цацжээ. Эхний үр дүн гарлаа. Ханжөү Ванху зочид буудал, Ханжөүгийн телевизийн үйлдвэр мөн хуулийн фирмд гадаадаас факс иржээ. Мэдээж энэ нь Жэк Ма-гийн интернэтэд тавьсан мэдээллүүдийн үр өгөөж гэдэг нь гарцаагүй юм. Жэк Ма ч энэ тухай онцлон дурссан байдаг. Тэрээр тухайн цаг үед энэ нь жинхэнэ сюрприз байсан. Гэсэн хэдий ч дараагийн ажлууд эрсдэлээр дүүрэн байсан гэж хэлж байжээ. Үнэхээр эхний алхам амжилттай байсан ч  дараагийн ажлууд зогсонги байдалд орлоо.
   Учир нь тэдэнд мөнгө байсангүй. Ингээд Жек Ма 1997 оны эцсээс 1999 оны эх хүртэл Хятадын гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны дэргэдэх цахим худалдааны төвд мэдээллийн албаны ерөнхий менежерээр ажиллаа. Чухам энэ үед л тэрээр интернэтийн талаар ихээхэн мэдээлэлтэй болж, туршлага суусан гэдэг. Жек Ма энд ажиллах хугацаанд хамт олонтойгоо маш олон худалдааны сайт байгуулжээ. Үүний үр дүнд тус худалдаа мэдээллийн төв  ганцхан жилийн дотор 600 гаруй мянган америк долларын ашигтай ажиллажээ.
   Жэк Ма ажлаасаа гарлаа. Учир нь тэрээр интернэт орчинд хувийн бизнесээ эрхлэх санаагаа энэ хугацаанд орхиогүй юм. Тэрээр интернэт худалдаа хамгийн багаар тооцоход 25 жил тогтвортой хөгжинэ. Цаашлаад энэ салбар дэлхий нийтийг хамран өргөжих болно гэдгийг тухайн үед мэдэрсэн байлаа.
   Тэрээр нэг л өдөр ажиллаж байсан компаныхаа ажилтнуудад Ханжоу хотод өөрийн гэсэн компани байгуулахаар шийдсэнээ дуулгаж, хамт ажиллахыг санал болгожээ. Ингэхдээ бүгд сарын 500 юаны цалин авна. Амралтын өдөр гэж байхгүй. Та бүхэн өөрсдийн шийдвэрээ гурван хоногийн дотор гаргаарай гэжээ. Гайхалтай нь түүний ярьж дуусахад бүгд “хамт явцгаая” гэсэн гэдэг.

  
   Ингэж Жек Ма дотно нөхдийн хамт 1999 оны 3 дугаар сард Хятадын Ханжоу хотноо Алибиба компаниа байгуулжээ. Англи хэлний багш мэргэжилтэй Жэк Ма “Би чөлөөтэй сэтгэдэг, маш их хөдөлгөөнтэй. Багш болон найзууд маань Жек Ма сэтгэхгүй бол үнэ цэнээ алддаг гэж хэлдэг. Хэрвээ надаас гурван өдрийн дотор ямар нэг шинэ санаа төрөхгүй бол тэд гайхаж эхэлдэг хэмээн ярьсан байдаг.
   Магадгүй багш найз нарынх нь энэ тодорхойлолт түүний бизнес амжилттай урагшилж байгаагийн нэг том шалтгаан ч байж мэдэх юм.
   Жэк Ма ажлын өрөөндөө Хятадын өнцөг булан бүрээс ирсэн арван найман бизнес эрхлэгчидтэй анхны хурлаа эхлүүллээ. Тэрээр өөрийн ажлаа танилцуулсаны дараа  бүгдийг нь  халаасан дахь мөнгөө ширээн дээр гаргаж тавихыг хүсээд “Ар гэрээсээ болон найз нөхдөөсөө мөнгө зээлж болохгүй. Харин халаасан дахь бүх мөнгөө энэ ширээн дээр гаргаж тавиарай. Шаардлагатай үед би байраа худалдаж болно” гэж хэлжээ. Ингэж Alibaba компаны үйл ажиллагаа эхэлжээ.

   Тэд Хятад компаниудын ажилладаг зарчимыг үндсэндээ өөрчилсэн. Нэг үгээр тус компани барууны зарчимаар тэрдундаа Америкийн “Silicon valley” -ийн зарчимаар ажиллажээ.  Тэд галзуурсан мэт ажиллаж байлаа. Арван зургаагаас арван найман цаг ажиллах энүүхэнд. Мөн ажил дээр хонох тохиолдол ч цөөнгүй. Шөнө дөл ганцхан тэдний ажлын өрөөний гэрэл асаалттай, тэд хоол нойргүйгээр санаа оноогоо солилцож, заримдаа маргалдах тохиолдол ч гарч байлаа. Арван дөрөвхөн настайдаа Канадад суралцаж, компьютерийн чиглэлээр мастар хамгаалсан Тони бусад ажилтнуудын адил 500 юаны цалин авлаа. Тэгэхэд Тони “Жек, 500 юань чинь Канадад байгаа найз охин руугаа ярихад ч хүрэлцэхгүй байна шүүдээ” гэжээ. Хариуд нь Жэк Ма: “Чи өөрөө л мэд, бид ингэж эхэлнэ хэмээн тохирсон ” гэсэн гэдэг. Үүнийг сонссон Тони долоо хоногийн дараа буцаж ирээд үргэлжлүүлэн эрч хүчтэй ажиллажээ.
   Алибаба бизнэс эрхлэгчдийн хамгийн их сонирхдог худалдах ба худалдан авах хоёрыг гол чиглэлээ болгож чадсан юм. Тиймээс энэ талаархи мэдээллүүдийг Алибабад үнэгүй тавьснаар маш богинохон хугацаанд олон аж ахуй нэгжийг өөртөө татаж чадлаа.

   Үүний дараа 1999 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Гонконгийн зах зээлд Aлибаба-г гаргаж буйгаа албан ёсоор мэдэгдэв. Энэ үеэр Жэк Ма “ Бид өнгөрсөн 6 сарын хугацаанд ажлаа далд хэлбэрээр явуулж байсан. Харин өнөөдөр олон нийтэд мэдэгдэж байна. Ингэж хурдтайгаар эхлэхгүй бол интернет зах зээлийн хурц ширүүн өрсөлдөөнд хоцрох эрсдэлтэй гэжээ. Гэхдээ бид төлөвлөсөн ажлынхаа ердөө тавхан хувийг л гүйцэтгэсэн бөгөөд энэ хувь боломжийг ашиглаж маш олон чиглэлээр үйлчилгээ эрхэлнэ хэмээн хэлсэн юм.

 
   Алибаба компаний ирээдүй юу юм бол?  Жэк Ма “Энэ дэлхийн хэдэн сая бизнес эрхлэгчдийн ажиллах арга барилыг бид өөрчлөх зорилготой. Тэд өглөө бүр комьпютер, гар утсаа нээхдээ Алибаба интерфэйсийг ашиглах болно. Тэд албан өрөөнд ажиллах шаардлагагүй, ямар ч орчинд байсан интернэтэд холбогдож мөнгөн гүйлгээ хийж, бараа худалдах, худалдан авах, банкны төрөл бүрийн үйлчилгээ эрхлэх, онгоцны билет захиалах зэрэг олон ажлыг гүйцэтгэх боломжтой болно гэжээ.
Интернэт зах зээлд бизнес эрхлэгчид нь хөрөнгө оруулагчдад найдаж ажлаа явуулдаг учраас Жэк Мад Алибабатай  хамтрах хөрөнгө оруулагч хэрэгтэй байлаа. Гэхдээ Алибаба байгуулагдаад удаагүй хирнээ хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж чадсан юм.
   Шведийн хөрөнгө оруулалтын нэртэй компани болох “InvestorAB”-ний дэд захирал Цай Чуньшинг Алибабад судалгаа хийлгэхээр томилов. Хэдхэн хоногийн дараа тэр Жэк Мад хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн нь “InvestorAB”-ний ахлахуудыг гайхшруулжээ. Гэхдээ тэд Цай Чуньшинтэй олон жил хамт ажилласан туршлагараа Алибабад хөрөнгө оруулахад үнэ цэнээ алдахгүй гэдгийг ойлгож байсан гэдэг. Цай Чуньшиний энэ шийдвэр нь хөрөнгө оруулалтын банкуудыг ч багагүй донсолгожээ. Хамгийн эхлээд Амеркийн “Wall Street investment firm Goldman Saches”  Алибабад хөрөнгө оруулалт хийлээ. Уг нь тус компани эхэлж хөрөнгө оруулдаггүй. Мөн хөрөнгө оруулахдаа их хэмжээний хувьцаа эзэмшдэггүй онцлогтой. Гэвч тэд энэ дүрмээ эвдэн Алибабад хөрөнгө оруулсан юм. Улмаар Алибаба эхний санхүүжилтаа 1999 оны 10-р дугаар сард авчээ.
   Алибаба болон Софтбанк хамтарч ажиллах үйл явц ч Жэк Ма, Сун Жэни хоёрын анхны уулзалтаас эхэлсэн гэдэг. Тэд 1999 оны 10 дугаар сард Бээжинд анх уулзжээ. Жэк Ма: “Надад мөнгө хэрэггүй, Алибабагийн тухай яръя ”гэж, хариуд нь Азийн тэргүүн баян тэр хүн Алибабагийн тухай ямар ч ойлголтгүй гэдгээ илэрхийлжээ. Ингээд Сун Жэны туслах интернэтээс Алибабаг татан үзүүлж, Жэк Ма дэргэдээс нь компаныхаа үйл ажиллагааг тайлбарласан байна. Ердөө зургаахан минутын дараа Сун Жэни “Би 15 саяыг гаргая” гэсэн гэдэг. Сүүлд нь Жэк Ма энэ талаар “ Зарим хүмүүст би зургаан цаг ярьсан ч ганц санааг маань ч ойлгодоггүй. Харин тэр  зургаахан минутад шийдвэрээ гаргасан ” гэж хэлж байжээ.
   Тухайн оны 12-р сард Жэк Ма, Цай Чуньшин нар  Токиод уулзаж гуравхан минутын дотор гэрээгээ байгууллаа. Тэр үед Чун: “Өнөөдөр бол түүхэн өдөр, Алибаба бол миний амьдралд тааралдсан хамгийн шилдэг баг хамт олон” гэж хэлсэн байдаг. Улмаар  2000 оны 1-р сард хоёр тал албан ёсоор гэрээ байгуулж, Софтбанк 20 сая ам долларын хөрөнгө оруулалт хийжээ. Үүгээр Алибаба олон улсын бизнесийн өргөтгөл, мөн Япон, Өмнөд Солонгос улсад хамтран ажиллах компани байгуулахад ашигласан байна. Ер нь хөрөнгө оруулагчдийн талаар Жэк Ма өөрийн гэсэн үзэл бодолтой явдаг. Тэрээр интернэт компанид хүрэлцээтэй мөнгө хэрэгтэй. Гэхдээ хэтэрхий их мөнгө хэрэггүй.
   Учир нь интернэт компаниуд дампуурдаг гол шалтгаан хэтэрхий их мөнгөтэй байсантай холбоотой байдаг. Тиймээс хөрөнгө оруулагч компаниа сонгохдоо өөрийн чинь компанитай ямар чиг хандлагаар хамтран ажиллахыг нь сонирхох хэрэгтэй. Түүнээс хөрөнгө хувьцааг нь бүү асуу гэж хэлж байжээ. Энэ түүний гол зарчим юм.
   Жэк Ма Алибаба группын төвөө Гонконгод байгуулсан ч учиртай байв. Тэрээр судалгаа хөгжлийн төвөө Ханжоу хотод байгуулан, Хятад дахь төвөө Шанхайд, серверээ Америкт байршуулж, мэдээллүүдээ алсаас хянадаг байна. Жэк Ма хэдийгээр энэ ажилдаа маш итгэлтэй байсан ч ганц итгэл байгаад бүх зүйл бүтдэггүй гэдгийг  бас мэдэж байлаа. Ямар ч ажил амжилтгүй болсон ч гэлээ нөгөө талаас нь харвал амжилтанд хүрсэн байдаг. Интернэт нь шинэ бизнес учир өнөөдрийг хүртэл олон бэрхшээлийг даван туулж ирсэн.

   Жек Ма “Миний чадавхи хязгаартай нь мэдээж хэрэг” гэж хэлсэнийхээ дараа компанидаа гүйцэтгэх захирал томилж, өөрийн орлогчтой болох тухай санаагаа илэрхийлжээ.
   Алибаба дорнын мэргэн ухаан, барууны ажиллах арга барилыг хослуулж чадсанаараа дэлхий нийтэд танигдаж чадсан.
Мөн Жэк Ма компаныхаа ажиллах зарчим, менежмент, хөрөнгийн удирдлагадаа барууны санааг сайтар тусгаж ажил хэрэг болгосон. Тиймээс ч Харвард, Станфорд зэрэг дэлхийн хэмжээний сургуулийг төгссөн хүмүүс Албибабаг зорин ирж байлаа. Өнөөдөр Алибабад ажиллаж байгаа гүйцэтгэх захирлуудын ихэнх нь өндөр боловсролтой, салбартаа тэргүүлэгчид байдаг. Тэдний тус компаны хаалгаар орж ирсэн түүхүүд ч бас сонирхолтой. Алибабагийн бодлого хариуцсан захирал Цай Чуньшин Тайванд төрсөн. АНУ руу долоон настайдаа явж тэндээ сурч, улмаар Йелийн их сургуулийг хууль зүйн магистраар төгснийхээ дараа “Wall Street”-д 4 жилийн хугацаатайгаар хуульчаар ажиллаж, дараа нь “InvestorAB” компаны томилолтоор бүх Азийн хөрөнгө оруулалтыг хариуцан ажиллаж байжээ. Тэрээр анх Алибабад хөрөнгө оруулах зорилгоор ирж байсныг бид нийтлэлийн эхэнд цухас дурьдаж байсан. Тэгвэл жилийн сая долларын цалинтай тэрээр Жэк Ма-тай хамт Америк руу явах замдаа Алибаба компанитай гэрээ байгуулах хүсэлтээ илэрхийлсэн гэдэг.
   Мөн Алибаба-гын цахим худалдааны платформыг байгуулан онлайн худалдааг бодит ажил болгосон Ү Жин өмнө нь “Yahoo”-ын ахлах вэб дизайнер байсан юм. Тэрээр интернэт үүсч хөгжих үйл явцад биеэрээ оролцсон төдийгүй интернэт технологи, бизнесийн талаар ч цогц ойлголттой нэгэн байлаа. Ү Жин 1996 оны дөрөвдүгээр сард дэлхийн хамгийн том интернэт сайт болох Yahoo-д орж ажиллажээ. Улмаар дэлхийн хүн амын тэн хагасаас илүү хувь нь ашиглаж байсан Үahoo-гийн вэб дизайнер болсон юм. 1999 оны 11 сарын 23-нд Ү Жүнь шинэ нээлтийнхээ төлөө АНУ-д  технологийн патент хүртэж байсан. Ү Жүн Алибаба-гын интернэт худалдааны технологийн хөгжилд ихээхэн нөлөөлсөн гэдэг.
Ийм л хүмүүс Алибабаг зорьж байлаа.
   Амеркийн “Silicon Valley”-д амжилттай ажиллаж байсан Ү Жинү нь Хятад хүмүүсийн үлгэр дуурайл байсан гэхэд хилсдэхгүй. Тийм ч учраас түүний Алибаба-д ажиллах шийдвэр нь араасаа олон Хятад сэхээтнүүдийг дагуулсан. Ү жинь тэргүүтэй удирдлагын шилдэг багтай тус сайт нь дэлхийн хамгийн том онлайн арилжааны платформ байгуулах зорилготой гэдгээ илэрхийлсэн нь  энгийн хэрэг биш юм. Өнөөдөр Aмерикт үйл ажиллагаа явуулж байгаа Алибабагийн судалгаа шинжилгээ, боловсруулалтын баг “Oracle”, “Yahoo”, “Excite@Home”, “Eloan”, “GetThere” зэрэг сайтуудын шилдэг инженер техникийн ажилтнуудаар бүрдэж чаджээ. Ү Жүнь нэгэнтээ Yahoo энэ дэлхйин хэдэн зуун сая хүмүүсийг интернэтэд татаж чадсан. Тэгвэл Alibaba цахим худалдааны платформ нь бизнес эрхлэгчдийн биенэс хандлагад өөрлөлт оруулсан. Цаашдаа ч дэлхийн хэдэн тэрбум хүний ажиллах амьдрах аргыг өөрчлөж чадна хэмээн мэдэгдэж байсан юм.

   Алибабагийн зах зээл хариуцсан дэд ерөнхийлөгч  өмнө нь Амеркийн “Express card”-ны зах зээлийн ерөнхий захирал байсан юм. Тэрээр есхөн жилийн хугацаанд “Ехрress card”-т ажиллахдаа бүхнийг тэгээс эхэлж зах зээл хариуцсан ерөнхий захирал болтлоо дэвшсэн билээ.
   Мөн Алибаба-гийн стратегийн дэд ерөнхийлөгч Сэнжиу Энэтхэг хүн юм. Жэк Маг дэлхийн цахим сүлжээний их хуралд илтгэл тавьсны дараа нэгэн Энэтхэг хүн түүн дээр ирээд “Жэк, чамтай ярих юм байна, өөрт чинь зав байна уу” гэжээ. Жэк Ма түүнтэй ердөө гуравхан минут ярилцаад өөрийнх нь хайж байсан яг тэр хүн гэдгийг нь мэдсэн байлаа. Ингэж Сэнжиу Алибабад ажиллах болсон юм.
   Өнгөрсөн жил Aлибаба Шанхай хотод ажилтан шалгаруулах зар тараахад 1200 хүн бүртгүүлсэн гэдэг. Энэ бол тус компанид ажиллах нь ямар нэр төрийн хэрэг гэдгийг илэрхийлж буй ганцхан жишээ юм.

   Хэдхэн жилийн дараа энэ дэлхийн ихэнх бизнесмэнүүд ажилдаа ирэнгүүтээ  Алибаба сайт руу хандах болно. Тэд манай сайтаар дамжуулан бизнес, ажил хэргээ тогтмол явуулдаг, мөн манай үйлчилгээнээс хамаарч тэдний үр ашиг доошилж дээшлэх болно. Хэдийгээр өнөөдөр ихэнх бизнесмэнүүд WINDOWS ашиглаж байгаа боловч хожмын өдөр тэд Алибабаг ашиглах болно. Тэдэнд хэрэгтэй үйлчилгээ болгоныг Алибаба хангах бөгөөд “Алибаба” гэдэг үг нь “бизнес” гэдэг үгийг төлөөлөх тийм цаг үе ирнэ гэдгийг ч Жек Ма итгэлтэйгээр хэлж байна. Энэ бол Жэк Ма-гийн зорилго мөн Алибаба группын ирээдүй юм.
Энэ зорилгоо биелүүлэхийн тулд Жэк Ма Алибаба-гийн зөвлөхөөр ажиллахыг зөвшөөрчээ.
   Алибабаг өнөөдрийн амжилтанд хүрэхэд аз болох хүчин зүйлүүд нөлөөлсөн байж мэдэх юм. Гэвч Жэк Ма түүний хамтрагчдын шаргуу хөдөлмөр, зөв алхам, бусдаас түрүүлж алсыг харсан бодлого энэ группыг дэлхийн хэмжээний компани болгож чадсан юм. Алибабагийн амжилт үргэлжилсээр...Энэ бол англи хэлний жирийн нэг багш залуугийн тэртээ 1999 онд байгуулсан жижиг компаны түүх биш. Дэлхийн цахим худалдааны зах зээлийн амжилтын түүх болон үргэлжилж байна.

 

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100