Хятад улс өвлийн олимпын өргөдөл дэвшүүлэхдээ өгсөн амлалтаа биелүүлнэ
08-03-2015 10:03
Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Лю Яньдүн 7-р сарын 31-ний өдөр хэлэхдээ, хариуцлагатай орны хувьд Хятад улс Бээжин хот 2022 оны өвлийн олимпын наадам болон өвлийн паралимпын наадам зохион байгуулах өргөдөл дэвшүүлэх ажлыг бүх хүчээрээ дэмжиж, хийсэн бүх амлалтаа биелүүлэх болно гэжээ.
Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Лю Яньдүн, бид Хятадын засгийн газар ард түмнийг төлөөлөн Бээжин 2022 оны өвлийн олимпын наадам зохион байгуулахыг бүх хүчээрээ дэмжинэ гэж амлалаа. Тэр хэлэхдээ, биеийн тамир спорт бол хүний амьдрал, дэлхий дахиныг өөрчлөх чадалтай ариун үйлс юм. Олимпын спорт үүний хамгийн том нотолгоо. Олимпоос гүнзгий үр нөлөө хүртсэн Хятад улс олимпын хөгжилд илүү их хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэжээ.
Лю Яньдүн хэлэхдээ, Хятадын улс төр тогтвортой, эдийн засаг цэцэглэн, нийгэм эе найртай хөгжиж байна. Хятад улс хариуцлагатай гүрний хувьд үнэнийг хэлж, хэлснээ заавал биелүүлэх болно. Бид бүх амлалтаа биелүүлж, санхүү, хууль эрхзүй, аюулгүйн баталгаа, эрүүл мэнд, зохион байгуулалт зэрэг бүх талын баталгаа хангах болно гэжээ.