CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

ЛУУ ИЧЭЭЛСЭН АРИУН ОРДОН НАЙРАЛТ НАЙРАМДАХ СҮМ

07-10-2015 11:13

                                                                                                                                                             

                                                                                                                                 Зохиогч Мө. Хосбаяр
   Дорно зүгийн их хот Бээжингийн зүүн хойт хэсэгт буй Найралт найрамдах сүм өнөөдрийг хүртэл мөргөлчдийн сүсэг төрүүлж, жуулчдын харааг булаасаар байдаг юм. 

 НАЙРАЛТ НАЙРАМДАХ СҮМИЙГ АЛСААС ХАРАХАД.

 ЗУРАГ 2 : Найралт найрамдах сүмийн илэрхийлэл .



   Тухайн үедээ манжийн хаадын Алтан ордтой эн зэрэгцэн хүндэтгэн дээдлэгдэж байсан энэ сүм нь шашны ариун хийд төдийгүй манжийн хаадын уран нарийн ухааны болор талст гэж өнөө хэлэгддэг .
   Анх Энх амгалан хаан энэ газрыг дөрөвдүгээр хөвгүүн Хоналдаа сууц ордон болгон соёрхсон ажээ. Харин тэнгэр тэтгэгчийн үеэс сүм болгон өөрчилж, 1744 оноос эхлэн шашны хийд болгожээ. Ийнхүү уг ордыг шашны хийд болгон өөрчлөх үеэс алтан ширээт Лувсандамбийням 1744 онд тавин зургаан нас сүүдэртэйдээ гуравдугаар зангиа хутагттай хамтран найралт найрамдах сүмийн хийд сан болон хурал сургуулийг байгуулсан гэдэг.
   Чин гүрний нэгэн үеийн цуут хаан Тэнгэр тэтгэгч энд мэндэлсэн байжээ. Ийнхүү найралт төв ( Энх амгалан хааны дөрөвдүгээр хөвгүүн), тэнгэр тэтгэгч зэрэг хоёр хаан төрж гарсан тул найралт найрамдах сүм нь луу ичээлсэн ариун ордон хэмээн нэрлэгддэг. Тэнгэр тэтгэгч хааны үес гол дуганы ногоон өнгийг алтан шар өнгөөр хувирган, хааны ордонтой эн зэрэгцүүлсэн ч үүний нэг илэрхийлэл юм.

  Найралт найрамдах сүмд буй Тэнгэр тэтгэгч хаан мэндэлсэний  гуравдахь өдөр биеийг нь угаасан сав.

  Найралт найрамдах сүмийн үүд

Юн Хе Гүн нь найралт найрамдах үүд, найралт найрамдах ордон, үүрд ивээгч ордон, номын хүрдийг машид эргүүлэгч дуган, түмэн буянт асар зэрэг таван сүрлэг гол харшаас бүрджээ.

 Найралт найрамдах ордон

 Найралт найрамдах сүмийн үүрд ивээгч ордон

ЗУРАГ 7: Найралт найрамдах сүмийн түмэн буянт сар.


   Сүмийн өмнө асар том улаан өнгийн гэрэлт хөшөө бий. Сүмийн үүд,  хаалгыг гялгар ваараар хөвөөлсөн нь нэн уран нарийн хийцтэй. Голд нь байгаа нүд булаам цамхагыг өнгөрвөл зүүн баруун хоёр этгээдэд хонх болон хэнгэргийн асар харагдана. Энэ дашрамд өгүүлхэд найралд найрамдах сүмийн хонхны дуу эргэн тойрон гучаас дөчин газарт дуулддаг гэнэ. Сүмд хаан морилох, их цавын хурал хурах, эсвэл банчин багш саатан номлох үеэр хонх болон хэнгэрэг эгшиг нийлэн гайхамшигтайгаар дуугарч улам сүсэг бишрэл төрүүлдэг байжээ.

 ЗУРАГ 8: Найралт найрамдах сүмийн гэрэлт амгалан үүд .

 ЗУРАГ 9: Найралт найрамдах үүдний өмнөх зэс арслан .

 ЗУРАГ 10: Найралт найрамдах сүмийн өмнөх цамхаг .

 ЗУРАГ 11 : Найралд найрамдах сүмийн хонхны асар

 ЗУРАГ 12: Найралд найрамдах сүмийн хэнгэргийн асар.

 ЗУРАг 17 : Найралд найрамдах сүмд босгосон хааны тогтоосон “ Ламын тухай сургаал ”-гийн тагт .

 ЗУРАГ 18 : найралд найрамдах ордонд тахиж буй Шагжимунагийн хөрөг .

 ЗУРАг 19 : Үүрд ивээгч ордон дахь Ногоон дарь эхийн зурмал хөрөг .

 ЗУРАг 22 : Аравдугаар дүрийн Банчин Найралд найрамдах сүмд .


   Түмэн буянт Асарт дэлхий дээрх хамгийн том гэж алдаршсан гагц суурь зандан модоор урлан бүтээсэн Майдар бурхныг тахиж байна ( зураг 23 ). Энэ бурхан нь арван найман метр өндөр . Түмэн буянт асар нь түүнээс сүүлд баригдсан гэлцдэг. Дэлхийн бурхан шашны түүхэн дахь бурхны урлалын нэгэн гайхамшиг болсон энэ Майдар бурхныг бүтээхэд долдугаар далай лам үлэмж их зүтгэл үзүүлсэн байна. Тэр Энэтхэгээс Непал хүртэл тээвэрлэгдсэн том зандан модыг их хэмжээний алт мөнгөөр худалдан авч Тэнгэр тэтгэгч хаанд тусгайлан өргөсөн байлаа. Тус зандан мод нь бурхан шашны үүсэн дэлгэрсэн аригун орон Энэтхэгээс Непал , Непалаас Цастын төвд , төвдөөс Сечунаар дамжин Бээжин хотод хүргэгдэн ирсэн билээ. 1990 онд тус зандан модон Майдар бурхан нь дэлхийн геннисийн  тэмдэглэлд зүй ёсоор бүртгэгдсэн байна .

ЗУРАГ 23 : Найралд найрамдах сүмд тахиж буй зандан модон Майдар бурхны хөрөг .

 

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100