CCTV.com - ERROR

对不起,可能是网络原因或无此页面,请稍后尝试。

CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Бээжингийн амьтны хүрээлэн

07-10-2015 10:35

 

БНХАУ-ын улс төр, урлаг соёл, боловсролын төв болсон нийслэл Бээжин хот нь 16,801.25 k㎡ газар нутагтай, 22 сая орчим хүн амтай. Хүн амын нягтаршилаараа Шанхай хотын дараа ордог 2 дахь том хот юм. Номхон далайн баруун эрэг, Хятадын умард тэгш талын хойд үзүүрт байрладаг. Зүүн өмнөд талаараа Тяжин хоттой хил залгаа оршдог ба бүхэлдээ Хэбэй мужаар хүрээлэгддэг.   

 
Бээжингийн зоо парк Бээжингийн зоо парк буюу амьтны хүрээлэн нь Бээжингийн Ши-Чэн тойргийн Ши Жи Мэний гадна өргөн чөлөөнд орших бөгөөд зүүн талаараа Бээжингийн үзэсгэлэнгийн ордон болон Москва ресторантай хөршилж, 86 га талбайтай, түүний дотор усны ерөнхий талбай нь 8.6 га эзэлдэг. Анх 1906 онд байгуулагдсан бөгөөд Хятадын хамгийн эрт нээгдсэн мөн хамгийн олон амьтантай зоо парк мөн. Өдгөө 580 гаруй төрлийн 5000 гаруй амьтантай байж далайн амьтад 500 төрөл нийт 10,000 тоотой байдаг бөгөөд дотроо Баавгайн уул, Зааны ордон, Панданы ордон, Усан ордон, Анашны ордон, Догшин араатны ордон гэх мэт олон ордонтой. Мөн Хятадын ховор амьтад болох панда, шар сармагчин, зүүн хойд нутгийн бар, цагаан хоншоорт буга, цаа буга, одой адуу, тогоруу зэрэг амьтад байхаас гадна дэлхийн олон газрын төлөөлөгч болох ховор нандин амьтад амьдарч байдаг. Жилд улсын дотоод гадаадийн жуулчид 6 сая гаруйг хүлээн авдаг юм.
   Бээжингийн зоо паркийн түүхийг мөрдвөл Чин гүрний 32 жил буюу 1906 онд байгуулагдан, тухайн үед “Ван Шэн Юунь” буюу “Түмэн амьтны хүрээлэн” гэдэг байлаа. Урьд нь хөдөө аж ахуйн туршилтын талбай байсан бөгөөд тэр туршилтын талбайг хуучин байсан Лэ Шан Юуань, Жи Юуань, Гунь Шан сүм болон Хуй Ан сүмийн туурин дээр барууны орнуудын давшсан туршлага мэргэжлийг сурах зорилгоор байгуулсан юм.
   Бээжингийн зоо паркийн “Ши Ху Шань” - Арслан барын уулны хажуу талд “Бээжингийн далайн музей” буюу “Бээжингийн аквариум” байдаг. Тэр нь одоогоор Хятадын мөн дэлхийн хамгийн том талбайтай хуурай газарт оршдог далайн музей болно. Сүүлийн үеийн өндөр стандартийн технологоор байгуулагдан далайн чоно /акуп/, далайн могой, далайн морь зэрэг олон төрлийн далайн амьтадтай усан доорхи ертөнц бөгөөд 7800 талбай бүхий Азийн хамгийн урт 120 метрийн усан доорхи аялал хйигдэнэ. Жил туршдаа улсын дотоод гадаадийн жуулчиддаа зориулан далайн драма, усан доор шумбаж загас тэжээх гэх мэдчлэн олон төрлийн далайн амьтаны тоглолтуудаа сонирхуулдаг. Тийзийн хувьд хүний 80 юуань байж өглөөний 7 цагаас 17 цаг хүртэл ажилладаг билээ.

Хятадын цагаан хэрэм    Хятадын умард хэсгийн өргөн уудам газар нутагт зүүнээс баруун тийшээ чиглэлээр байршиж буй түмэн газрын их цагаан хэрэм нь Хятадын эртний цэргийн хамгаалалтын хамгийн агуу барилга болох бөгөөд үй олон хөдөлмөрчин ардын цус хөлсийг шингээсэн мөн олон нийтийн санал асуулгаар хүн төрлөхтний бүтээн байгуулсан уран барилгын шинэ дэлхийн долоон их гайхамшигийн нэг болох юм. Дүүлэн нисч байгаа аварга луу мэт харагдах цагаан хэрмийг манж чин улсын Энх Амгалан хаан цагаан хэрмийг хамгаалалтын өртөг ихтэй, мөн найдваргүй бэхлэлт хэмээгээд цаашид засаж сэлбэх ажлыг зогсоосон ажээ. 1980-аад оноос эхлэн уг хэрмийг дахин шинэчлэн засаж, сэргээн босгосон билээ. Түүний бүх хэрмийн урт нь 8,851.8 км, үүнээс 6,259.6 км нь жинхэнэ хэрэм, 359.7 км нь гуу жалга, 2,232.5 км нь уул, гол болно. Цагаан хэрэм нь Бээжин хотоос Янь Чин Шяны баруун өмнө зүгт байрлан ерөнхийдөө 2-3 цаг явж очидог байнаа.

 
Тянь ань мэн Хятадын төв талбай    Тянь ань мэн талбай нь Бээжин хотын төв хэсэгт Дунчэн дүүргийн зүүн Чанан гудамжинд байрладаг. Энэ талбай нь Мин Чин хоёр наант гүрний үед хааны ордны доторх талбай байжээ. Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсны дараа, уг талбайг 440 мянган квадрат метр буюу зүүн баруун зүгийн нийт өргөн нь 500 метр, өмнө хойноороо нийт 880 метр урттай болтол өргөтггөн байгуулснаар дэлххйин хотуудын доторхи хамгийн том өргөн чөлөө болсон юм. Талбайн шалийг тусгай технологоор хийгдсэн цайвар өнгийн боржин чулуугаар дэвссэн ажээ. Өдөр бүр нар мандах ба жаргах үед цэргүүд талбайн өмнөд хэсэг дэх далбааг мандуулж буулгадаг, үүний зэрэгцээ тоогүй олон түүхэн үйл явдалууд энд болсон бөгөөд Хятадын сэргэн мандсны түүхэн гэрч болно. Тянь ань мэн талбай нь 1986 онд “Бээжингийн 16 үзэсгэлэнтэй газарууд”-ийн нэг болж үнэлэгдсэн билээ. Талбайгаар хэдийгээр үнэгүй зорчих боловч өдөр бүр 5 цагаас нээж 22:30 цагт талбайг лацдаж хаадаг байна. 
   1949 онд БНХАУ байгуулагдснаас хойш 2008 онд улс байгуулагдсэн 10 жилийн ойг хүртэл жил болгоны улсын баяраар Тянь ань мэн талбайд цэргийн сүрт жагсаал албан ёсоор нийт 11 удаа болж, 2008 он болход нийт 13 удаа болсон билээ. Үүний дотор хамгийн ач холболдол бүхий цэргийн сүрт жагсаал гэвэл улс байгуулагдсныг тунхагласан, улс байгуулагдсан 5 жилийн ой, 10 жилийн ой, 35 жилийн ой болон 50 жилийн ойн нийт 5 удаагийн томоохон сүрт жагсаал болно. Тянь ань мэн талбайны ойролцоо газрууд нь Ардын Их Хурлын Ордон, Хятадын Хувьсгалын Музей, Хятадын Түүхийн Музей, Ардын Баатаруудын Дурсгалын Хөшөө, Мао Зэ Дүнгийн Дурсгалын Ордон зэрэг үндэстний онцлог бүхий орчин үеийн барилгууд байдаг ажээ.


Хаппи Валлей /Цэнгэлдэх хүрээлэн/             Бээжингийн Хаппи Валлей нь Чаоян дүүргийн зүүн дөрвөн тойрогт байдаг бөгөөд 1,000,000 м квадрат талбайг хамардаг. 2006 оноос ашиглалтанд орсноос хойш 120 гаруй үзмэртэй бөгөөд түүний дотор 40 гаруй тоглоомын төрөл, 50 гаруй хүний экологийн үзмэрүүд, 10 гаруй төрлийн урлагийн тоглолтоор тус бүр залуучууд, настайчууд ба хүүхдүүдэд зориулсан байдаг.

 
Шувууны Үүр   Бээжин хот дахь Шувууны үүр цэгнгэлдэх хүрээлэнг 2008 оны зуны Олимп болон паралимпийн наадамд зориулан бүтээсэн бөгөөд зууны шилдэг бүтээн байгуулалтын тэргүүний бүтээл билээ. Хятадын орчин үеийн архитектурын гайхамшиг хэмээгдэж буй цэнгэлдэх хүрээлэнгийн загварыг “Herzog & de Mueuron” архитектурын компанийн Жак Херцог, Пьерре де Мерон, төслийн архитектурыг Стефан Марбак, Хятадын зураач Ай Вэйвэй, Ли Чинганг нар зохиосон юм. Аз сорьсон энэ асарт том төсөл эцэс төгсгөлгүй боломжуудыг нээсэн нь дэлхйин өнцөг булан бүрээс ирсэн уран барилгачдын нүдийг бүлаасан гэдэг. 2004 оны архитектурын дээд амжлтыг эвдсэн шувууны үүр цэнгэлдэх хүрээлэнг барихад архитектураа онцгой болхохын тулд уран барилгачид Хятадын керамик үйлдвэрлэлийн уламжлалыг судалж, шувууны үүр мэт загвараар барих санааг олсон гэдэг. Шувууны үүр цэнгэлдэх хоёр гол байгууламжаас тогтсон бөгөөд үзэгчдийн талбай нь асар том аяга хэлбэртэй ган хүрээгээр шувууны үүр мэт бүрхсэн юм. Архитекторууд эхэндээ дээврийг дахин боловсруулж болох материалаар хийж гэж байснаа Шарль Де Голлийн олон улсын нисэх буудлын дээвэр нурсны дараа тэр санаагаа орхисон байжээ. Цэнгэлдэх хүрээлэн шувууны үүр мэт харагдсан тул ийн нэрлэсэн хэмээжээ.     

 
Усан Шоо  “Усан шоо” нь шувууны үүрийн дэргэд байрладаг бөгөөд 17 мянган хүний суудалтай нийт 65 мянган ам.метр талбайг эзэлсэн нүсэр байгууламж билээ. Энэхүү байгууламжинд усан сэлэлтийн олон төрлйин тэмцээн явагдсан бөгөөд олимпийн наадмын дараагаар ч гэсэн олон улсын чанартай уралдаан тэмцээн зохиогдох болсон байна.   

 

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cntv.cn
CCTV.com - ERROR

对不起,可能是网络原因或无此页面,请稍后尝试。

Видео мэдээ
CCTV.com - ERROR

对不起,可能是网络原因或无此页面,请稍后尝试。

860010-1116160100