Монгол Хятадын урлагийн салбарынхны уулзалт семинар Хөххотод болов

07-10-2015 01:41

МУ-ын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, ӨМ-ын Засгийн газрын хэвлэлийн алба, ӨМ-ын Гадаад соёлын солилцооны нийгэмлэгээс зохион байгуулсан Монгол Улсын соёлын долоо хоногийн үйл ажиллагаа саяхан Хөххотод болж өндөрлөлөө. Соёлын өдрүүдийн хүрээнд 8-ны өдөр Монгол Хятадын урлагийн салбарынхны уулзалт семинар ӨМ-ын Үндэстний урлагийн театрт болов.

Монгол Хятадын урлагийн салбарынхны уулзалт семинар Хөххотод болов

 

Семинарт Монгол Улсын БСШУЯ-ны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын Хэлтсийн дарга, Урлаг судлалын доктор Б.Гантулга, Соёлын бодлого зохицуулалтын газрын Сонгодог болон хөгжмийн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Н.Оюунбат зэрэг Монгол улсын албаны талын төлөөлөгч, Соён гэгээрүүлэгч Д.Данзанравжаагийн нэрэмжит Саранхөхөө театрын уран бүтээлчид болон ӨМӨЗО-ны Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны газрын төлөөлөгчид, ӨМ-ын Үндэстний урлагийн театрын уран бүтээлчид зэрэг нийт 30 гаруй хүн оролцжээ. Тэд хоёр орны соёл урлаг, зан заншлаа харилцан танилцуулж, уран бүтээл туурвих талаар туршлага солилцжээ.

Монгол Хятадын урлагийн салбарынхны уулзалт семинар Хөххотод болов

Монгол Хятадын урлагийн салбарынхны уулзалт семинар Хөххотод болов

Монгол Хятадын урлагийн салбарынхны уулзалт семинар Хөххотод болов

 

Монгол улсын Д.Данзанравжаагийн нэрэмжит Саранхөхөө театрын дарга Л.Эрдэнэбат манай сурвалжлагчид хандан, “ ӨМ-ын уран бүтээлчид ялангуяа бүжгийн чиглэлээр ажиллаж байгаа хүмүүсийн ур чадвар үнэхээр өндөр байна. Энэ удаагийн үйл ажиллагааны хүрээнд бид ӨМ-ын Ордос хотод “Сэнжидмаа” бүжгэн жүжгийг үзлээ. Жүжгийн найруулга, хувцас хэрэглэл, тайз засал, чимэглэлийг хараад Хятад улс соёл урлагийн чиглэлд маш их хөрөнгө хүч зарцуулж байгааг мэдэрлээ. Үнэхээр бахархууштай байлаа” гэж ярилаа.

Монгол Хятадын урлагийн салбарынхны уулзалт семинар Хөххотод болов

 

Монгол Улсын БСШУЯ-ны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын Хэлтсийн дарга, Урлаг судлалын доктор Б.Гантулга “Сүүлийн үед Хятад Монгол хоёр улс улам нээлттэй болж, хоёр орны ард түмний найрсаг харилцаа улам гүнзгийрч байна. Монгол Улсын соёлын долоо хоногийг хойшид байнга зохион байгуулж, өргөжүүлж хөгжүүлэх хэрэгтэй. Монгол улсын 21 аймаг бүр өөр өөрийн онцлог бүхий язгуур урлагтай. Тийм учраас Монгол улсын аймаг болгоны уран бүтээлчид ӨМ-ын олон хошуу нутгаар явж, уран бүтээлээ толилуулах нь хоёр орны соёл урлагийн солилцоонд асар их ач холбогдолтой” гэлээ.

Монгол Хятадын урлагийн салбарынхны уулзалт семинар Хөххотод болов

 

Дашрамд дурдахад Монгол улсын Д.Данзанравжаагийн нэрэмжит Саранхөхөө театрын уран бүтээлчид мань энэ сарын 11-ний өдөр ӨМ-ын Бугат хотын Дархан Муумянган холбоот хошуунд нээлтээ хийх "Хятадын нүүдлийн соёл, аялал жуулчлалын наадам"-д тоглохоор бэлтгэж байгаа юм. 

Монгол Хятадын урлагийн салбарынхны уулзалт семинар Хөххотод болов

 

“Талын дуу хоолой” радиогийн сэтгүүлч Хасмөчир мэдээлэв.

Editor:Н.Царс | Fuente:
CRI
Видео мэдээ